С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарна

img

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "С.Зориг бусдад алагдсан гэх хэргийн шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болжээ" гэсэн мэдээлэл гарч байна. Ямар тохиолдолд шүүх хуралдааныг хаалттай явуулдаг болох, "төрийн нууцад хамаарах хэрэг" гэж ямар хэргүүдийг хэлдэг талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас тодрууллаа.
 
 

 

Ямар хэргүүдийн "төрийн нууцад хамааралтай " гэсэн ангилалд оруулдаг вэ?

 

Хэрэг өөрөө нууц гэж байдаггүй. Шинжээч тухайн хэрэгт авагдсан баримт материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан "нууц" зэрэглэлд хамаарах баримт гэж дүгнэлт гаргасан бол хэрэг "нууц"-ын зэрэглэлд орно.

"Төрийн нууц" гэж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль"-д заасан төрийн нууцад хамааруулсан, улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлдэг.

 

Тэгвэл шүүх хуралдааныг хаалттай явуулна гэх ойлголтын талаар тодруулаач.

 

Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулахыг ойлгоно.

 

"С.Зориг бусдад алагдсан" гэх хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болсон гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Энэ хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй юм уу, Хэргийг яагаад нууцад хамааруулаад байгаа юм бэ?

 

"С.Зориг бусдад алагдсан" гэх хэргийн хувьд "Төрийн нууцад хамаарах баримт материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байгаа юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д"Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна" гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу шүүхээс хэргийг хаалттай хэлэлцэх болсон гэж үзэж байна. Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batuul:
elbegdorj zaxialj ba-uul nuxsan ene 2-oos gartsaa bxgui
2018-12-18
санал өгөгч:
Наад хэрэг чинь амьд гэрчтэй ойлгомжтой хэрэг. Анх л хэргийн газрын үзлэг, гэрчийг тодорхой зай хугацаагаар мэдүүлэг авч харьцуулахад л болох асуудал. Хүний оюун ухаан худлаа ярьсанаа тогтоож чаддаггүй. Үнэн ярьсан юм солиорч балайрдаггүй л бол дурсамж үлдээдэг. Хуурамч мэдүүлгийг цаг, орон зай, орчны эд зүйлс, үйл явдлаар нь лавлаад давтан байцаалт авахад яалтгүй зөрдөг, будилдаг жамтай байдаг. Хэрэг маш нууц гэдэг нь магадгүй захиалагчид-тай нь ч холбоотой байж магадгүй. Наад 3 шүүгдэгчийн 1 нь дүүрсэн алуурчин бололтой. Тэр нөхөр л наад 2 шүүгдэгчийн талаар мэдүүлэг өгөөд байгаа байх гэж мөхөс би бодох юм. Гэхдээ хэргийг баримт, нотолгоогоо-оор л батласны дараа яллах ёстой болов уу. Хуулийнхан арай ч гэмгүй иргэдээрээ туг тахичихгүй байгаасай... Хурал нээлттэй болж, хэрэгтнүүдийн хэрэг үйлдсэн тухайг өөрсдийн нь амнаас сонсвол ард түмэн төрийн хууль ,хуульч-дад итгэх болно шүү дээ.
2016-12-15
irgen:
Mongoliin ard tymen setgeziin dogoltoi gej bodoogui bizdee,,,bid umnii uchir nachriig ta naraas ilyy oilgono shyy,,,,Hurliig il , neelttei hii gej shaardaj baina !!!!!!!!!!!!
2016-12-14
esergyyzej baina:
Naad hereg chin haalttai baih yndes alga,,,,jiriin irgeniig gytgej baigaagaa nuuh geegui bol, Haalttai baih yndes chin toriinhontei holbootoi bolood ta nar nuuj baina, tegeheer naad jiriin hymyys chin hereg uildeegui baina shyydee, sullaach esvel, hurliig il tod hii ,,,!!!!!!!!!!!
2016-12-14
zochid:
xergiig il tod xeblel medeelleer neelttei yabuulax ectoi! xerbee xaalttai yabuulaad buruu shiidber garbal olon jil xel am daguulax muu yr dagabartai!
2016-12-14
ard tumeen gj:
TALH MALHAA L BODOOCH DEE YUN CH TOM YUMAND HOSHUU DURDIIN HYTDUUD BUSDAD NI SANUUULGA UGUH GD NUHTSAN BVAL YAHIIN HONOGIIN HOOLNIIHOO TALAAR L SETGEGDELEE BICHTSGEE
2016-12-13
Zochin:
Daraagiin hymyysee helmegdyyleh gej daraagiin jyjgiin tur zasag ulaarch baina. Gol ni yaagaad uu gedeg ni asuudal. Olon jiliin umnu zaluuhani hymyys baisan hymyysiig yal onoohgood baigaa ni Mongol Ylsyn uls tur yamar bohir bolsni tom notolgoo
2016-12-13
зочин:
Бас л жүжиглэл эхэлж бна даа. Чадахгүй бол болиочээ. Одоо хэдэн он билээ дээ. Хаалттай ч гэх шиг.
2016-12-13
bdga:
Ene xereg deer gadnii tagnuul toriin baiguullaguud oroltssn bhaa. Xervee tm bol ix l notst xereg bolj taarna da. Orosuud xyataduud ch orsn bvel neeltt yabuulax ni xetsvv sht. Xamgiin gol xvn xelmegdvvlj l bolohguim bgansht
2016-12-13
зочин:
Элбэгдорж жирийн иргэдээр туг тахих гэж байгаа юм биш үү
2016-12-13
зочин:
ахуйн шинжтэй аллага болсон аятай юм бичсэн байсан чинь юун төрийн нууцад хамаарах материал авагдсан болоод явчихаваа. монголын ард түмэн наад жүжгэнд чинь итгэхгүй байхоо.
2016-12-13
Unen ug:
Nuutslaad baih yu baidag yum oligarhiud l hiisen bulaigaa darj baihgui yu
2016-12-13
zochin:
Huulichid shuugchid ee ta nar neg udaa ch gesen unench ajillaach. Yahaaraa nuuts baidag yum Mohgoliin ard tumen bugd medej baigaa odoo hergiig yaj shuudeh uu gediig harj baina. Yanaaraa Bulgan hamaagui yls turiin hereg bish boldog bainaa arai denduu mungunii hoinoos ta nar ajillaad baigaa yum u esvel aigaad baigaa yum u tuuniigee ard tumendee hel Ziriin malchid aluurchin bolj taarah uu yamar ch abtsaldaa algadaa shuugchidee. neg udaa tangarag ugsun shigee unench bail daa Ichih nuur gej baina uu Ta nart.
2016-12-13
Зочин:
Улс төрийн захиалгат аллагыг нууцлаад байгаа нь сэжигтэй л байна даа, эздийг нь захиалагчийг илрүүлээгүй бол наад хэрэг чинь мянга нууцлаад худлаа л байхгүй юу
2016-12-13
MASH NUUTS GENE SHUU NOVSHNUUD:
YAHAARAA MASH NUUTS BOLCHIHDOG BAINAA TEGEHEER ULS TORIIN ZAHIALGATAI GESEN UGUU TEGEED TER HUMUUS NI NUUHAAR SHIIDEE YU
2016-12-13
Зочин:
Uhej baisan yumnuud hudlaa gazar surjignej bas l ug hergiig daldlana biz. Tegeh tusam chini mongoliin turd shurgasan urd hurshiin zahialagtai garuud chini gazar avch mongol ulsiig bur musun suiruuleh tohiroo n burdeed baigaag oilgoj baina uu ? Il bolgosnoor tur dotroo cteverlegee hiij yums zuv golidroldoo oroh nuhctul haragdaad baigaa yum bishuu buldruunuudaa!
2016-12-13
Зочин:
нууц юм байхгүй. Хэдэн хүнд хэргийг тулгах гэж л нууц гэж байна
2016-12-13