Хөлбөмбөгийн шилдгүүдийг тодрууллаа

Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа өчигдөр /2016.12.12/ болж өндөрлөлөө. Ингээд хөлбөмбөгийн энэ оны шилдгүүдийг танилцуулж байна.
- “Ганган гоол”-ын шагнал:
“Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбат
- “Шилдэг эмэгтэй тоглогч”
“Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа
- “Шилдэг эрэгтэй тоглогч”
“Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж
- Шилдэг шүүгч
МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан
- Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч
“Арвис” клубийн эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
- Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч
“Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ