Сирийн армийнхан өнгөрсөн оны эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байсан Алеппо хотыг бүрэн чөлөөлсөн талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төвөөс мэдээллээ. Уг мэдээллийг Сирийн Засгийн газрын хэвлэлийн алба хүртэл баталсан байна. Сирийн тусгай хүчин өнгөрсөн сарын 7-ны өдрөөс эхлэн террористуудаас хотоо чөлөөлөхөөр тэмцсэн юм. Энэхүү цэргийн ажиллагаанд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн агаараас цохилт өгч дэмжлэг үзүүлжээ. Армийнхан өчигдөр террористуудын бүгээд байсан Фирдоус дүүргийг эзэлж, тэднийг хөөн гаргасан байна.
Цэргийн ажиллагаа эхлээд армийнхан олон улсын байгуулсан гурван коридорын тусламжтай 10 мянган хүнийг хотоос гаргаж, террористуудад зэвсэг, нефть нийлүүлдэг гол замуудыг хяналтадаа авчээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад саяхан өгсөн ярилцлагадаа “Армийнхан террористуудад алдсан газар нутгаа амжилттай чөлөөлж, иргэний дайнд төгсгөл авчрахаар тэмцэж байна” гэж хэлжээ.
НҮБ-аас мэдээлснээр “Алеппо хотыг чөлөөлөх тулаан эхлээд хотын зүүн хэсэгт хамгийн багадаа 800 хүн амиа алдсан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |