“Заан” нэрийн цагаан будааны сав баглааг хуурамчаар үйлджээ

img

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдэж, худалдаалж байгаа тухай өргөдөл иржээ. Энэ дагуу тус газраас “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захуудад хяналт шалгалт хийсэн байна.

 

Хяналт шалгалтаар “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг зарж борлуулж байгаа нь илэрчээ. Мөн үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй “Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр, шар будааг 5 кг, 3 кг, 2 кг-аар савлан худалдаалж байгаа зөрчил илэрсэн байна.

 

Эдгээр зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс” захуудын удирдлагуудад хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

laboratori ni bur dampuu gee boddoo:
laboratori ni bur teneg yu ch chaddaggyi xumuuseer duurchixsen yaj dugnelt gargaad bdag yum arai arai XUNSNII LABAORATORI GEED BL YAHUU DARGA EMEGTEI NI YUGAACH MEDDEGGUI
2016-12-13
Зочин:
mergejiliin xyanaltiinxan gej durakuudiin shaxaanii gazar baix yumaa. ene baiguulagiinxanii balagaar mongol undesten MUXUX NI
2016-12-13
Зочин:
mergejiliin xyanaltiinxan gej durakuudiin shaxaanii gazar baix yumaa. ene baiguulagiinxanii balagaar mongol undesten MUXUX NI
2016-12-13
zochin:
ENE ASUUDAL OLON JIL BOLJ BNA HARSAAR BTAL L ORUULJ IREED L BDAG SHUU DEE
2016-12-13
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-12-13