Террористууд тагнуулчдыг дэлбэлжээ

img

 

Египетийн Синай хойгт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийнхэн цаазын ял гүйцэтгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Террористууд тагнуул хийх зорилгоор исламын улсад элссэн гэгдэх 11 залууг цаазаар авчээ.

 

Тэд цаазын ял сонссон залуусын хүзүүнд тэсрэх бөмбөг зүүж, дараа нь дэлбэлжээ. Амиа алдагсдыг Египетийн Батлан хамгаалах яамын  мэдээлэгчид байсан гэв.

 

Гэхдээ уг мэдээллийг Египетийн удирдлагууд эрс үгүйсгэж “Хий хоосон хардлага” гэж мэдэгдсэн байна. Исламын улс бүлэглэл энэ онд тагнуулч гэх шалтгаанаар Сирид 115 хүн, Ирак 85 хүн, Египетэд 19 хүнийг цаазаар авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
Manai yls turchdiig ene hvnd garyydad uguh yumsan ylsa boddoggvi yumnyydiig
2016-12-14