Өмч хувьчлалыг хязгаарлах хэрэгтэй
2016-12-14

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах  обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл хийлээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэлдээ:

 

-Үйл ажиллагаа явуулж байгаа ТӨК болонхуулийн этгээд  87 компанийн өр зээлэнд судалгаа гаргасан.  Нийтдээ 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна. Үүнээс 29 компанийнх нийт өр төлбөрийн 96.8 хувийг эзэлж байна.  Төрийн өмчит компаниудын өр авлагыг зохицуулахад Засгийн газраас чиглэл авахаар хүргүүлсэн. Хэд хэдэн компанийг нэгтгэх тухай ярьж байна. Жишээлэхэд Автотээврийн үндэсний төв,  Барилгын хөгжлийн төв, ТОСК, Дипломат байгууллагын үйлчилгээний газар зэрэг нь даганасан удирдлагатай гэх асуудал ярьж байна. Эрчим хүчний үндэсний хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний  төв, Эрчим хүчний төв  зэрэг  ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэгтгэх асуудал ярьж байна.  Цалин хөлс урамшуулал, хэт тансаг хэрэглээ, цалин урамшууллыг багасгана. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газарт үндсэн чиглэл хүргүүлсэн.

 

Өмч хувьчлалын хүрээнд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газар дээр нарийвчлан тогтоож чадаагүй байна. Төрийн өмчийн 5 газрыг хувьчлах тодорхой чиглэлийг гарган боловсруулж, Засгийн газарт өгч байна хэмээв. Тэрбээр мэдээлэл хийсний дараа гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын гишүүд 1-5 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-60 сая урамшуулалтай бол 50 хувь бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулсан уу? Зарим нь 60 сая төгрөгийн цалин урамшуулал авч байна гэх юм. "Мон-Атом" 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нэг хүн ажилладаг. 530 сая төгрөгийн зардал гаргадаг. 530 сая төгрөгийн алдагдагтай ажилладаг. Өртэй байгууллагуудыг яаж хувьчлах вэ?

 

-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу  5 сая төгрөгөөс дээш цалинг зохицуулсан. Дунджаар 14 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг юм билээ. Тухайн компанийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогыг тогтоож байгаад цалин урамшуулал тогтоохоор зохицуулалт хийж байна. Сангийн яамнаас цалин урамшууллыг тогтоох хэрэгтэй юм билээ.  Хамгийн их өртэй 30 орчим компанийг шалгаж байгаа. ТУЗ-ийн гишүүдэд сард 300 мянган төгрөгөөс дээш цалин урамшуулал өгөхгүй тогтоосон. Өр зээлийн асуудал хүндрэлтэй зүйл байна.  Хамгийн өндөр цалин “ГОК”  еврогоор цалинждаг.  “Монгол Шуудан” 4500 ам доллар, Хөдөө аж ахуй бирж 9.4 сая төгрөг байсан 5 сая төгрөг болгож буурууулсан. Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлал хуулиараа Сангийн яаманд явж байна. 80 гаруй компани дээр энэ асуудал яригдаж байгаа. “Мон-Атом” "Эрдэнэс Монгол"-ын харъяанд шилжсэн. Хөдөө аж ахуйн биржийнхэн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс 500 гаруй сая төгрөгийг цалин урамшуулалд өгсөн байна лээ.  37 хүнтэй мөртлөө 4 машин унадаг 9.5 сая төгрөгийн цалинтай байгууллагад  хэрэглээг танаж, цалин урамшууллыг багасгаж байгаа. Одоо “МИАТ”- компанийг шалгаж байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Монгол улсад үндэсний хэмжээний нээлттэй компани байхгүй байна.  Бид зах зээлийн харилцаанд шилжээд Төрийн өмчтэй компаниуд дээр бага анхаарсан. Төрийн өмчит компаниуд дээ зохицуулалт хийх хэрэгтэй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод томилогоог нь хийгээд байхаар алдагдалтай ажиллаад байгаа юм. Төрд байх ёстой компаниудаа гаргаад ирэх хэрэгтэй.  Өр болгон муу гэж яримааргүй байна. Өнөөдөр төлж чадахгүй ч гэсэн төрийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой урт хугацаанд зээлтэй байж болно.

 

УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Төрийн өмчийг үнэгүйдүүлж авах асуудал байж болохгүй. Төрийн өмчийн манаачийн үүрэг гүйцэтгэж байх газрууд тогтвортой ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд өнгөрсөн 4 жилийн хугацаанд алдагдал нь 3 дахин нэмэгджээ. Энэ нь төрийн өөрийнх нь бодлогын алдаа юм. Өмч хувьчлалтай холбоотой асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Эдийн засаг хямралтай үед өмчөө үнэгүйдүүлж хувьчлах нь зөв үү. Дээр нь худалдан авах мөнгөтэй хүн байгаа юу. Мөнгөтэй хэсэг үйлчлэх үйл ажиллагаа явуулж болохгүй баймаар. Өмч хувьчлалыг хязгаарлах ёстой.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавилаа. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын чиглэлийг чанаржуулахад анхаарах хэрэгтэй гэсэн чиглэлийг байнгын хорооноос өглөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
оргил рашаан сувилал, эрдэнэт-булганы цахилгаан түгээх сүлжээ, хөрөнгийн биржийг хувьчилна гэж байсан биз дээ хувьчлах нь маш зөв шүү
2016-12-18
зочин:
харин ч алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах нь маш зөв шүү дээ хувьд очоод ашигтай ажилладаг
2016-12-17
зочин:
харин ч алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах нь маш зөв шүү дээ хувьд очоод ашигтай ажилладаг
2016-12-17
zina:
монгол шуудангийн захирал 4500 цалин авдаггүй шдэ худал мэдээлэл байна
2016-12-16
Зочин:
Menejment
2016-12-15
Дорж:
Өмч хувьчлалыг зогсоохгүй бол тусгаар тогтнолын баталгаа алдэгдах хэмжээнд хүрлзз .
2016-12-15
Хуулийн дагуу хулгайчлал:
Төр бол өмчгүй. төрийн өмч гэж байхгүй. Энэ чинь Ард нийтийн өмч. Ард түмэн хэдэн үеээрээ босгосон өмч. Төрийг өмчтэй, эрх мэдэлтэй болгоод төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчлахыг ХУУЛИЙН ДАГУУ ХУЛГАЙЧЛАЛ ГЭДЭГ ЮМ.
2016-12-15
ЗОЧИН:
ӨМЧ ХУВЧИЛАЛ БОЛ ЦАГААН ЗАХТАН ГЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙН УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙ ХИЙЖ АВАХ НЭГ АРГА. ҮҮНИЙГ ХӨЛӨӨСӨӨ АВААД ТОЛГОЙ ХҮРТЭЛ ЦӨМ МЭДЭЖ БАЙГАА. ТЭГСЭН ХЭРНЭЭ ТОЛГОЙН ЗОГСООХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ ӨӨРИЙНХЭН СОНИРХОЛ ТЭНД ЦОХИЖ ЯВАА. ИЙМ ЮМЫГ БИД ӨӨРСДӨӨ ХҮСЭЭД ГУЙЛАГЧИН БОЛООД БАЙГАА ЮМ ДАА.
2016-12-15
замчин:
улаанбаатар төмөр зам 60 гаруй ах ахуйтай 100-2000 ажилтантай үүнийг авч яваад 60 гаруй жил болж, гэтэл улс гээд байгаа нь 80 нэгжийг аваад явж чадашгүй юу, солиот нийгэм байгуулах гэж
2016-12-14
zochin:
aldagdaltai kompaniudiig huvichlah ni zov do 5 kompani geed bicheed baisan huvichlah ni zov huvid ochood sain ajilladag
2016-12-14
зочин:
төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарим нэг хүн 3 ТУЗ-д ажиллаад байгаа гэж хүмүүс дотроо шивэр авир хийгээд ярьж байсан. Ням Осор дарга болхоороо төрийн төлөөлөл хэрэгжүүлж нэг хүн 2-иос илүүгүй туз-д л ажиллах ёстой засгийн газрын шийдвэртэй гэж ярьж байна. ганц нэг мэргэжилтэн 2-оос илүү туз-д ажиллаад байгаа гээд дотроо ингэж хүмүүс шивэр авир хийгээд яриад байгааг байгууллага хүн нэг бүрээр дахин нэг шалгаж үзээрэй дээ
2016-12-14
Зочин:
Кампани алдагдалтай ажиллаж байхад захирал нь 14 сая авдаг байсан бол буцааж авах хэрэгтэй
2016-12-14