Сүр дуулиантай эхэлсэн шүүх хурал хойшиллоо
С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр 11:28 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлууллаа.
Шүүх хуралдаан цагдаа, тагнуулын байгууллагын гурван давхар хамгаалалт дор эхэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн ажилчид хохирогч, сэжигтний ар гэрийнхнийг шүүх хуралд оруулаагүй. Гэвч шүүх хурлын оролцогч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлууллаа. Шүүх хурлыг долоон хоногийн хугацаатай буюу энэ сарын 21-ныг хүртэл хойшлуулав.
Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцов. Мөн шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон.
Шүүгдэгч Ц.Амгаланбаатарын эгч М.Гансүрэн шүүх, цагдаагийн байгууллага үнэнийг тогтооно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна. Тэд өмнө нь энэ оны аравдугаар сарын 27 хэвлэлийн хурал хийн гэмгүй иргэнд хэрэг үүрүүлэх гэж байгаа талаар хэлж байсан билээ. Хэвлэлийн хурлын мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ