Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 19-нд болно. Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд наймдугаар сарын 18-нд хуралдсан бөгөөд бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувьд хүргэж, 4.5 нэгж хувиар өсгөсөн юм.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А-169 тоот тушаалаар “Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байдаг. Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дажуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой юм.
Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ