Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
Өдөрлөг өнөөдөр 10-13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах иргэний танхимд болно.
Энэхүү өдөрлөгт Сүхбаатар дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир болон нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нар оролцох юм.
Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй аж.
Иргэд, олон нийт хамрагдаж хууль зүйн зөвлөгөө авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ