Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ

img

 

Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо.

 

Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм билүү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм.

 

Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчрах үүд хаалга Эрдэнэтээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс шалтгаална.

 

Ё.Чулуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мангуудуу нөхөр:
Мөнгөнөөс өөрийг бас давхар харахгүй бол сохор болно гэж мэд. Чи сохорсон байж болох ч бусад нь үгүй шүү.
2016-12-20
зочин:
оросууд монголын төр шиг өмчөө хусуулах уу.
2016-12-15
irgen:
unenshtee,49 g olj irne gej unendee mash tom gaviya shuudee, dairch davshlaad zogsoo zaigui heruul hiigchid oorsdoosoo ichih heregtei,hudlaa sharalhaad,ataarhaad booj uheh geed baidag boltoi um, yu ch chadahgui baij
2016-12-15
зочин:
төрийн мөнгийг ашиглаад хувьдаа авсан уу гээд маргаад байгаа биз дээ уг нь.
2016-12-15
cfccedfc:
Ene ih hutsdag bolj ee . Mongoliin ard tumen min Dundgoviinhon min iim humuusiig dahij bitii songooch. Nerteegeer Elbegdorj hamgiin sain erunhiilegch gej helj Ard tumeniig doromjlooch.
2016-12-15
Зочин:
Зөв ш дээ наранхүүгийн хэлж бгаа. Гэхдээ цаад талыг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Ер нь бол наад санаа нь зөв шүү
2016-12-15
Болдбаатар:
Наранхүүг М. Энхболдтой нийлж газрын наймаагаар баяжиж тасарсан гэж л би мэдэх юм байна Хэрэв энэ үнэн бол хэзээ нэгэн цагт ямар нэгэн шийтгэл хүртэх л байх даа
2016-12-15
enhbod:
Uneheer mal yumaa narankhuu dundgoviinhon uneheer uruvdultei hoshnogo baas yarihaas uur zuil medehgui mal
2016-12-15
zochin:
harin ch zub sanaa bishuu
2016-12-15
ZOCHIN:
NARANHUU GUAI JOOHON DUNHUUDUU YMUU HAASHAA YM BE. HUDLAA TAL ZASDAG N LUIVARCHDIIN GEM BISH ZAN, ZANSHIL N YMUUDAA. NYMDORJ , BATZANDAN NARIIN TAVISAN SHAARDLAGA BOL SHUDARGA MONGOOR AV L GESENSHDEE. BANK NAIMAA HIIH N ZOV UU .GAZRIIN PANZCHIN NARANHUU GUAI.
2016-12-15
zoshin:
naranhuu zuv ,biznesmen hunii zorigtoi ug hellee .demrir bna.ulsturshid huviin ner hundee erdeneteer esguh ni buruu
2016-12-15
Зочин:
Munhnaran eej eh oron
2016-12-15
Зочин:
Oros mongol hoer huvaaj luivard
2016-12-15
Зочин:
Oyutolgoin buteen baiguulalt sanhuu hoeriin n salgaj oilg
2016-12-15
Зочин:
АВЧ ИРЖ БАЙГАА НЬ САЙН МЭТ ХАРАГДАВЧ ДАН МОНГОЛЫН ТЕМЕР ЗАМ УЛС ДОТРОО Л ЯВААД БАЙВАЛ БОЛЖ Л БАЙНА!!! ЮУ Ч МЭДЭХГУЙ БАЙЖ БУРДАГАА БОЛЬ. ЯДАЖ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ ТУРШЛАГА БАЙДАГ ЮМ БОЛ ТУУНИЙХЭЭ Л ТУХАЙ ДОНГОСЧ СУР АА! Е. ЧУЛУУН ГЭГЧ ХЭРЭВ НЭР НЬ УНЭН БОЛ
2016-12-15