Японы парламент казиног хуульчилжээ

Японы парламентын дээд танхим казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хуулийн дагуу бизнес эрхлэгчид казино цогцолбор барих боломжтой боллоо. Ерөнхий сайд Шинзо Абе “Казиногийн хууль хэрэгжиж эхэлснээр Японыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна” гэж мэдэгджээ. Тус улсын “Wynn Resorts”, “MGM Resorts”, “Caesers” гэх компанийн удирдлагууд өмнө нь Японд казино барих сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ.
Японы парламентын доод танхимаар өнгөрсөн долоо хоногт дэмжлэг авсан казиног хуульчлах асуудлыг дээд танхим өнөөдрийнхөө хуралдаанаа баталсан талаар “NHK” агентлаг мэдээлэв.
Токио эсвэл томоохон хотуудын нэгт Лас Вегасын адилаар казиногийн цогцолбор барих гэнэ. 2020 оны Токиогийн зуны олимпийн үеэр казино цогцолбор нээлтээ хийж, жуулчдыг хүлээн авч магадгүй талаар албаныхан өгүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ