Галт зэвсгийн бүртгэл амралтын өдөр ч явагдана

img

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-нд дуусна.

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Зэвсэг-2016” арга хэмжээ 80 орчим, галт зэвсгийн тооллогын явц 60 орчим хувьтай явж байна. Тооллогын хугацаа дуусахаас өмнө иргэд маань харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст галт зэвсгээ авч очин бүртгүүлж иргэний үүргээ биелүүлээрэй. Галт зэвсгийн тооллого амралтын өдрүүдэд ч хийгдэнэ. Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байгаа” гэв.

 

Иргэд галт зэвсгээ тоолуулахаар очихдоо зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ очиход болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niisleliin tsagdaagiin gazart:
gerchilgeenii bichilt duussan tul soiulj avahaar ochtol mash ih oocher hund surtaltai baisan ba niit 12 sh.material burduulj shineer devter avah yum genee zurgiig ni solij naagaal tamgalaal anketiin hesgiig bugluul bolchih yumiig yuun eruul mendiin huudas bogluulj hongionii sand hongio uguh veee arai l denduu yum ene ajlaa hungvchloochee Tsagdaagiin gazar geheer l hotsrogdson baij bolohugi shuudee
2016-12-15