Оросын эсрэг хоригийнхоо хугацааг сунгалаа

img

 

Украины дотоодын үймээн самууныг ОХУ санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн Европын холбоо мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хориг ирэх оны тавдугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ.

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригынхоо хугацааг сунгахыг Европын холбооны удирдлагуудаас хүссэн билээ.

 

Дээрх шийдвэрийн дараа Порошенко “Европын холбооны удирдлагуудын шийдвэрт талархаж байна. ОХУ-ын эх газарт алдаад буй Кремийн хойгийг эргүүлэн авах асуудлаар Европын холбоо Украины ард түмэнд туслана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

Европын холбооны шийдвэрийг ОХУ-ын Гадаад хэргийн яам “Үнэхээр буруу шийдвэр байлаа” гэж мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэнэгтээч малнуудаа удахгүй өөрсдөө орос,хятадын эрхшээлд орох нь дутаждээ
2016-12-18
Зочин:
Тэнэг Европын холбоо . Ёстой маш буруу . Орос бүгдийг эх орондоо үйлдвэрлээд эхэлчихсэн. Эндээс Европын холбоо л алдаж гарна. Орос хохирохгүй. Газар нутаг гэж үнэлэгдэшгүй баялаг авчихсан улс инээгээд л хэвтээд байна.
2016-12-17
Зочин:
Тэнэг Европын холбоо . Ёстой маш буруу . Орос бүгдийг эх орондоо үйлдвэрлээд эхэлчихсэн. Эндээс Европын холбоо л алдаж гарна. Орос хохирохгүй. Газар нутаг гэж үнэлэгдэшгүй баялаг авчихсан улс инээгээд л хэвтээд байна.
2016-12-17
зочин:
Европын холбоо хориг тавьж байгаа гэсэн Оросуудад сайн тал их гарч байгаа Франц бяслаг Польш алим Голланд сарнай гээд л Оросууд далд оруулж өгдөг юм нь хөгзөрч муудаж хог болж олон арван Европууд дампуурч байна Харин эсрэгээ Оросууд энэ боломжыг ашиглаж өөрсдөө үйлдвэрлэлээ сэргээж байна
2016-12-16
зочин:
АНУ-ын хөрөнгө мөнгөөр хийсэн ӨНГӨТ ХУВЬСГАЛ биздээ, Оросын ард түмэн агуу, зовлон үзсэн, ямар ч бэрхшээлийг даваад гарах чадвартай, үйлдвэрлэгч хүмүүс, саяхан орос айлд очлоо, хөргөгчөөр нь, зоориор нь дүүрэн консервлосон ногоо, жимс, төмс байна билээ. Бидний хөргөгчид юу байдаг билээ? хавар зуслан дээрээ төмс тарьдаг билүү? бид нар. Европын холбоо өөрөө л зах зээлээ алдсаж, фермерүүдээ дампууруулахаас өөр зүйлгүй.
2016-12-16
Зочин:
монгол улс даруй крымийг оросод нэгдсэнийг дэмжих хэрэгтэй. салхи эргэчихсэн шүү. хожимдож дуугарвал хохь л болно шд.
2016-12-16
Зочин:
Тэнэгтээч малнуудаа удахгүй өөрсдөө орос,хятадын эрхшээлд орох нь дутаждээ
Зочин:
КРЫМИЙГ НЭГТГЭСЭН ТАЛААР МАНАЙ УЛС ОХУ ЫГ ДЭМЖЭЭГҮЙ ХАРИН ТҮДГЭЛЗСЭН БАЙР СУУРЬ ЭЗЭЛСЭН БАЙХАА. ДЭМЖСЭН УЛС НЬ ХОЙД СОЛОНГОС, ВЕНЕСУЭЛ ГЭХ МЭТ ЦӨӨН УЛС. КРЫМИЙН ХОЙГИЙГ ИЙМ МАЯГААР ЭРГҮҮЛЭН АВСНЫГ ЗӨВ ГЭЭД ХЭЛЖ БАЙГАА УЛСТӨРЧИД МАНАЙД БАС БИЙ. ЗАГДЖАВ ТЭРГҮҮТЭЙ ХЙАРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙНХЭН МЭДЭГДЭЛ ГАРГАЖ ДЭМЖИЖ БАЙСАН. САНАЛ ХУРААЛТ, СОНГУУЛЬ ШИГ ЮМАНД НЬ ХҮРТЭЛ ОЧСОН МОНГОЛД ХҮН БИЙ ГЭСЭН СУРАГ ГАРСАН.
2016-12-16