Зул сараар Москва хотод халдах гэж байжээ

ОХУ-ын цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд нийслэл Москва хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан нийт дөрвөн хүнийг баривчилсан байна. Тэдний дунд Турк, Тажикстан улсын иргэн бий гэв.
Гэмт этгээдүүд Зул сарын баяраар олон хүн цугларсан газар террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэнэ.
Цагдаагийхан тэдний нуугдаж байсан газрыг битүүмжилж, шалгалт явуулжээ. Шалгалтаар уг газраас гар аргаар бэлдсэн тэсрэх төхөөрөмж, тэсрэх бөмбөг, гар буу зэргийг олж, хураан авчээ. Мөн нэг нэгэнтэйгээ холбоо тогтоож байсан гар утсуудыг олсон байна.
Тэднийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж буйгаа Цагдаагийн газраас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ