Захиалагчийг нь олоогүй гээд хэрэгтнийг шийтгэхгүй байх уу

img

 

Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол С.Зоригийн хэрэг үнэхээр илэрсэн үү гэх асуулт.  Уг нь цагдаагийнхан гурван нөхрийг бариад, шалгаад, тогтоогоод, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд хүртэл шилжүүлчихсэн. Ирэх лхагва гарагт шүүх хурал нь болно.

 

Гэтэл олон жил энэ хэргийг илрүүлээч гэж хууль хяналтынхнаас амтай болгон шаардсан. Улстөрчид энэ хэргийг илрүүлнэ гэж амалж, улс төрийн шоу хийдэг байлаа. Гэтэл хууль хяналтынхан, цагдаагийн байгууллага хэргийг илрүүлчихээр огт өөр юм яриад байна. 20 жил болчихлоо, хэрэг нэгэнт илрэхээсээ өнгөрсөн, жинхэн хэрэгтнүүд нь аль хэдийнэ нөгөө ертөнцөд заларсан байгаа.

 

  • Хүн хэлмэгдүүлж, жүжиг тавьж байна гээд л цахим ертөнцөөр дүүрэн мэдэмхийрэл. Үнэхээр тэгж мэдээд байгаа юм бол баримттай, баталгаатай, нотолгоотой нь гаргаад тавьчихаач дээ. Тэгэхгүй зүгээр л ингэж хий хоосон гаргалгаа гаргаад, дайраад байх хэрэг байна уу. За тэгээд хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг тухайн үед дөнгөж 16, цаашлаад 20 гаруйхан настай байсан, хөдөөний малчид юу гэж ийм хэрэг хийх билээ гээд л гаргалгаа гаргаад байна. Хэрэг хийхэд заавал 30 гарсан, 40 шахсан байх ёстой юу. Тийм юм байхгүй.

 

Харин ч статистик судалгаа аваад үзвэл 20-иод насныхан хэрэг үйлдэх нь илүү байдаг гэдэг юм билээ. За тэр ч яахав. Цагдаагийн байгууллага энэ хэргийг 18 жил мөрдөж байгаа. Олон жил мөрдөж, шалгаж, хэргийг хүрээг хумиж явсаар байгаад л тодорхой хүн дээр очиж байгаа нь тодорхой. Яахав, хэргийг илрүүлэхэд 18 жил л шаардлагатай болж.  Гэтэл бас нэг явган яриа газар авчихаад байна. С.Зоригийн хэрэг бол улс төрийн захиалгат аллага.

 

Гэтэл хоёр, гурван хөдөөний малчин айл дээрэмдэх гэж яваад түүнийг алсан болгож харагдуулах гэлээ гэж. Ямар хардах дуртай нь ч ийм яриа гаргачихсан юм, бүү мэд. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.4-өөр ялласан гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Захилгаар хүний амь нас хөнөөсөн хэрэгтнийг яллах зүйл анги.

 

Тэгэхээр нэг их айл ухах гэж яваад гэнэт таараад алчихсан гэж харагдуулах гэсэн юм алга. Дээрээс нь “Захиалагчийг нь олоогүй байж” гэх яриа ч бас бий. Ямар ч байсан хэрэг хийсэн хүмүүсийг нь оллоо, энэ чинь захиалагчийг олох нэг том алхам болж байна гэсэн үг. Цагдаагийнхан мэдээж захиалагчийг хайж байгаа нь тодорхой. Хэрэгт холбогдсон хүмүүсээс ч ямар нэг мэдээлэл цуглуулж л байгаа нь тодорхой шүү дээ.

 

Тэгээд ч олон улсын практикт захиалагчийг, захиалгаар хэрэг үйлдсэн хүмүүстэй нь хамт бариад авчихсан жишээ бараг л байдаггүй юм гэсэн. Тийм болохоор эхлээд хэрэгтнүүддээ авах арга хэмжээгээ эхлээд авахаас биш яах билээ. Манай улсад хэргийг мөрдөн шалгах хуулийн хугацаа хамгийн ихдээ 24 сар л байдаг. Гэтэл С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчлан шалгаснаас хойш бараг хоёр жил болчихлоо.

 

Хэрвээ захиалагчийг нь олж байж тэднийг шийтгэнэ гэвэл “Та нар гадуур батлан даалтад явж бай. Захиалагчийг чинь олчихоод хамт асуудлыг шийднэ” гээд тавиад явуулах болж таарч байна уу. Арай ч бас тэгж болохгүй байх аа. Энд дахиад нэг зүйл дурьдахад, хүн хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэх асуудал нэлээд яригдаж байгаа. “Би С.Зоригийг хөнөө­сөн” гэдэг яриаг ганц хүн ч ярьдаггүй гэсэн.

 

Өдий 18 жилийн хугацаанд олон хүн ингэж ярьж байж. Бүр АНУ-аас хүртэл ийм мэдээлэл ирж байсан юм билээ. Тэр болгоныг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байж. Энэ талаар учир мэдэх хүн хэлж байгаа юм. Харин Ц.Амгаланбаатар гэдэг нөхрийн ярьсан хэлсэн нь нэг л өөр байж.

 

Тодруулбал, хэрэг хийсэн хүн л мэдэж байхаар нарийн зүйлийг ярьсан байдаг аж. Тиймдээ ч хууль хяналтынхан нарийвчлан шалгаж эхэлж. Энэ хэргийг хуулийн байгууллагын 100 гаруй хүн ямар нэг байдлаар оролцон шалгасан. Тэр болгонд хүн хэлмэгдүүлж байна уу гэдгийг шат шатандаа л хянаж байгаа шүү дээ. Цагдаа нар мөрдөнө, мөрдөгчдөө дарга нар нь хянана. Прокуорор бас хяналт тавина. Прокурорууддаа дарга нар нь хяналт тавиад явчихна. Дараа нь шүүх огт өөр талаас оролцоно.

 

  • Тэрний эцэст асуудлыг шийднэ. Түүнээс биш цагдаа, прокурор, шүүх яв цав тохиролцоод, хэдэн хүнийг хэлмэгдүүлээд шорон руу яуулчихна гэж байхгүй. Нөгөө талаар цахим ертөнцөд Ц.Элбэгдорж даалгавар өгч, хэдэн малчин бариуллаа гэх яриа газар аваад байгаа. Ерөөс хуулийн байгууллагынхан нэг хэрэг шалгахаар л хэн нэгэн том улстөрчийн захиалгаар хөдөллөө, тэр нь Ц.Элбэгдорж гэдэг туйлшрал газар авчихаад байгаа.

 

Манай Ерөнхийлөгч ч яасан сайн мэдлэгтэй юм, тэр хүнийг энэ хэрэгт холбогдуулаад шалга гээд л тушаал буулгачихдаг юм уу, хаашаа юм. Тэгэхээр нь л хуулийн байгууллагынхан давхиж очоод л барьж аваад, шалгаад байгаа юм байх. Тийм инээдтэй, онигоотой хуулийн байгууллага ч гэж юу байх вэ дээ. Цагдаа, хуулийн байгууллага хэн нэгний өргөдөл гомдлын дагуу л ажилладаг, шалгадаг. Түүнээс биш Ерөнхийлөгч тушаалаа гээд л хэнийг ч хамаагүй барьж ирээд, нэг хэрэгт хамаатуулаад шалгаад байна гэж ч бас юу байх билээ.

 

Одоо ухаандаа С.Зоригийн аллагад хамаатуулаад гурван малчинг барь гээд л тушаахаар нь цагдаа, тагнуулынхан явж байгаад нэг хоригдлын яриаг өлгөж аваад л гурван хүн бариад ирэх үү. Тэгээд шууд хэрэгт тулгаад, цагдаа нь прокурортайгаа үгсэн хуйвалдаад, дээрээс нь шүүгчидтэй хамтраад л ял өгчих үү. Тийм амар юм гэж юу байх вэ дээ. Зарим хүмүүс амаа билүүдэж болно, гэхдээ жаахан логиктой, учиртай билүүдэх хэрэгтэй байна шүү.

 

Н.Пунцагболд

Эх сурвалж: MMINFO.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene etgeeduud Hun nuhsan esehiig Bulgan shuuhiin umnu irj gerchleh l uldlee,
2016-12-23
Зочин:
Ямар доль сэтгүүлч бэ.Чамтай чамгүй олон талаас нь ойлгоод харчих чадалтай хүмүүс шүү бид.
2016-12-20
Zochin:
98onii 18-20nastangyyt iim aimshigtai bgaagvi blgvi de, bas ch gej daryylagatai yadaj hvvhed hugshiduu urguj asardag l bsan sanagdaad bhiin malchid huduunuihun bvvr ch ih zuulun elgemsvv bsan bha. Odootoi adil ylaandaa garch hugshin hvn deeremdwn chirch bgaagvi n law... niigem ch Arai deer bsan shvv
2016-12-20
Auggdoug:
ene yaachij bodson neg hudlaa shyyh hural bolood baih shig , zygeer neg malchin hyn alahgyi ter oilgomjtoi , 20 nasniihem gemt hereg yildeh ni ilyy genyy , yyniig bichigch bitgii maltaad bai gej heleye, 90eed ond Zorigiin talaar sonsoogyi duulaagyi hyn Mongold bol baihgyi baisan , tiim hyniig neg gemgyi heden zaluusiig turhhiraad aluulchihan agej baihgyi , ene bol uls toriin allaga , nuhuulsan hymyys ni odoo baij baigaa gej boddog ter erdenetiin bossod tohood salana gedeg bol mash yadarsan setgelgeegeer hergiig haah gesen oroldlogo
2016-12-20
Зочин:
Zuv bichjee.nas n yavchihsan humuus iim yum hiihgui
2016-12-19
Зочин:
Шүүх хуралдаанаар их зүйл тодорхой болно,бүү маргалд , ядаж тэр Булган таньж байгаа байлгүй, яагаад амьд үлдээсэн нь ч сонин санагдахгүй байна уу, гэхдээ 16 тай хүүхэд оролцсон нь юу л бол, дээр нь цаазын ялгүй болчихсон байдаг, ямар ч учиртай юм бүү мэддээ
2016-12-19
Зочин:
Энэ хэлмэгдэл байх аа. Тухайн үeд хүүхэд байсан бна ш дээ. 1937 он !!!! Энэ улс төр улам заваан болоод яана
2016-12-19
Энхбат:
Хуцдаг халтар бэ
2016-12-19
Зочин:
Ард түмэн өшөө ихийг олон нийтийн сайтаар бичих хэрэгтэй ! Хэн нэгэн энгийн иргэнээ гүтгэж байгааг нь, хэлмэгдүүлж байгааг нь түмэн олон дахин дахин сануулж байж л хэрэг зөвөөр шийтгэгдэх ёстой ! Пунцагболд та яг хэнийг нь өмгөөлөөд байгаагаа тодорхой л хэлчих хэрэгтэй ш дээ !Бүү бөөрөнхийл ! ...?
2016-12-19
T1 asuultyn chin xariu:
Одоо ухаандаа С.Зоригийн аллагад хамаатуулаад гурван малчинг барь гээд л тушаахаар нь цагдаа, тагнуулынхан явж байгаад нэг хоригдлын яриаг өлгөж аваад л гурван хүн бариад ирэх үү- France Ulsaas Damiran Enkhbat-g yasan bilee tegeed ?
2016-12-19
Зочин:
hachin l ium.
2016-12-19
Зочин:
zugeer l ineed hurchihlee.Galzuu hunii udriin temdeglel.bolij uz!!!
2016-12-19
unshaaad uur hursen irgen:
Н.Пунцагболд genuuu yu solioor baigaa ym bee henii gar hol iim ym bichij baigaa boloo zugeer l egel ard hun bi unshaad uur hurmeer bid chine ard tumen ymshuu -teneg bol bish shuu
2016-12-19
Зочин:
Эзэн нь нэг хүзүүгүй хүн байгаа
2016-12-19
Эзэн нь нэг хүзүүгүй тарваган хүн байгаа.Бас их б:
иргэн
2016-12-19
Зочин:
sanal niilj bnaa. ezniig n olchihoor bish bn geel bvgdeeree tuilshraad baih yumaa. vzdrg hardag nohdvvd tegeed jinhene ezniig n zaagaach de
2016-12-19
Зочин:
Элбэгээг шуух хурлаар шуувэл яасан юм.
2016-12-19
Unen ug:
Henii gar hol yu yarih geed baina.Olon tumniig teneg gedeg chi hen yum
2016-12-19
Зочин:
Захиалгын нийтлэл, эзэн нь хэн бэ
2016-12-19
Зочин:
Эзэн нь нэг хүзүүгүй хүн байгаа
Эзэн нь нэг хүзүүгүй тарваган хүн байгаа.Бас их б:
иргэн
зочинф:
Пунцагболдоо явж наад тархи толгойгоо жоохн сэргээ...утаанд их удаан унтаж хэвтсэн шиг байна. Ер нь бид нар яах гэж татвар төлдгийн чи мэдэх үү? Чиний наад шал өөр хүмүнс гээд б.гаа цагдаа прогрор шүүгч нарын чинь цалинжуулж амьд гэрчтэй захиалгат хэргийг үнэн зөв олж тогтоолгох гэж л татвар төлдиймшдээ. Тэрнээс амьд гэрч нь ч оролцдоггүй хохирогчид ньч тоодоггүй тоосон ч итгэдэггүй хэрэгтэнтэй ийм балай шүүх хурал ийм балай мөрдлөг хий гэж би л лав татвар төлөөгүй тэхүү. Миний төлсөн татвараар шудрага есны төлөө ажиллах естой хүчнийхн хэн ч хараад сонсоод огт ойлгохооргүй ийм балай хэрэг сэтгээд байхын бол яах гж эднийг тэжээх естой гж. Та нар баримт байвал гарга гэнэ үү...сэрж зүүдэл пунцагболдоо...хэрэв бидэнд баримт байдаг бол цагдаа шүүхийг тэжээх ямар хэрэгтэйын. Дундад зууны үе шиг шуудл талбайдаа цуглаал баримтаа гаргаадл буруутнаа цаазлчндгын байгаа биздээ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичхээ боль пунцагболдоо
2016-12-19
zochin:
zorigiin ehner l goliig n medej bgaashdee.amid gerch n medehgui bna gej yu baisan ym be.
2016-12-19