Дугаарын хязгаарлалт энэ сарын 29-нд үйлчлэхгүй

Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амарна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн албанаас амралтын болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамласан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ