Гэр шатаж, гурван хүүхэд амиа алджээ

Хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан ахуйн түймэр нэмэгдэж буйг онцгой байдлын албанаас анхааруулж буй.
Өчигдөр гэхэд Хан-Уул дүүрэгт бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход 4-7 насны гурван хүүхэд гэртэйгээ шатсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж, 3-74 насны гурван хүн нас барж, таван настай хүүхэд түлэгдсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ