Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд эхэлнэ. Энэ сарын 14-нд товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурал долоо хоног хойшилсон юм.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүнийг санаатайгаар хөнөөх гэсэн зүйл заалтаар шүүнэ.
Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ