“Эмпати” сургуулийн сурагчид нэгнээ хүнд гэмтээжээ

img

Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Турк, Монголын хамтарсан “Эмпати” бүрэн дунд сургуулийн хоёр сурагч муудалцан нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал хэрэг гарсан өдөр  “Хүүхдийн хүзүүнээс цус гараад тогтохгүй байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид очиж, хэргийн газарт үзлэг хийсэн байна.  Шалгалтын явцад уг сургуулийн сурагч 17 настай А, 16 настай Б нар хоорондоо маргалдаж нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан байжээ. Одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Шалгалтын ажиллагаа явуулж байгаа, бага насны хүүхэдтэй холбоотой асуудал учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

 

Хүнд гэмтсэн сурагчийн хоолойг шилээр зүссэн гэх албан бус мэдээ байна. Хэргийг Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
aimar ymaa huuhduud hurtel iim bh gej estoi turk surguuliar yadag ym laliinhantai adilhan umuus turkuud
2016-12-22
irgen:
ene surguuliig haha boloogui yu ???? turkiin eronhiilogch hyrtel haa gesen bizdee, Delhiigeer neg tarsan , zaad utgaaraa alan hyadagchidiig surgadag surguuli naadah chin, Mongoliin tor yu harj baidag um be ??????????????
2016-12-21