Зургаан ББСБ-д тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ 800 сая төгрөгөөр хангасан зургаан ББСБ-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Энэ ББСБ-ууд Хорооноос хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр тогтоохоос өмнө хүсэлтээ ирүүлсэн юм.
Энэ оны гуравдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо 72 тоот тогтоол гарган, есөн сар гаруйн хугацаанд буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ББСБ-уудад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 сая төгрөгт хүргэхээр болсон. Дээрх хугацаанд нийт ББСБ-уудын 80 шахам хувь нь тогтоолын дагуу хөрөнгийн хэмжээгээ ханган ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ