Утааг устгах 196 тэрбум төгрөг салхинд хийсчээ

img

Манай улсын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Бохирдлыг бууруулахад  2011-2015 онд нийт 196.2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэсэн ч утаа амьсгалын болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болсон хэвээр, олон өвчний үүтгэл нь утаа гэдгийг эмч нар онцлон тайлбарласаар.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Зөвхөн агаарын бохирдол, утаанаас болж жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгч элдэв өвчнөөр өвчилж, нас барж байна гэсэн судалгааг Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Канадын Саймон Фрайзерийн сургуультай хамтран гаргажээ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүн амын тэргүүлэх өвчлөлд агаарын бохирдлын шалтгаант өвчлөл тэргүүлж байгааг онцолсон байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд “том” тоотой хөрөнгө зарцуулсан утаатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүд үр дүнд хүрээгүй, өвчин үүсгэгчийг нь  устгаж дөнгөөгүй гэсэн үг. Үндсэндээ дээр дурдсан 196 тэрбум төгрөг салхинд хийсчихсэн гэж хэлж болохоор юм.

 

“Том” тоотой хөрөнгө оруулалт гэдгийг тодруулбал, 2011-2015 онд улсын төсвөөс нийт 108.9 тэрбум төгрөг, олон улсын зээл тусламжаар 87.2 тэрбум төгрөгийг утаанд зарцуулжээ. Бүр нарийвчилбал:

 

  • 2011 онд “Цэвэр агаар сан”-аас 31.74 тэрбум төгрөг

 

  • 2012 онд Улсын төсөв, “Цэвэр агаар сан”-аас нийтдээ 38.7 тэрбум төгрөг

 

  • 2013 онд 23.4 тэрбум төгрөг

 

  • 2014 онд 10.2 тэрбум төгрөг

 

  • 2015 онд 5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот дахь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахын тулд бүрэн шаталттай зуух нэвтрүүлсэн. Дараа нь түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан агаарт бохирдол бага ялгаруулдаг түлшээр сольсон. Уг төслийг Мянганы сорилтын сангийн дэргэдэх “Цэвэр агаар” төсөл, Дэлхийн банкны дэргэдэх “Улаанбаатар цэвэр агаар” төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлсэн. Ингэхдээ Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4.5 сая ам.доллар, “Жайка” хамтын ажиллагааны байгууллагаас 2.7 тэрбум төгрөг, нийт 87.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.  Үүн дээр Засгийн газрын 108.9 тэрбумыг нэмбэл 196.2 тэрбумыг зөвхөн утаа, агаарын бохирдолд  зарцуулсан байна.  Ийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч урагштай арга олоогүй өдийг хүрчээ.

 

Өмнөх засгийн удирдлагууд сугалаагаар шинэ суурьшлын бүс үүсгэсэн. Энэ нь эргээд агаарын болон хөрсний бохирдол үүсэхэд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Улмаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 60-70 хувь нь гэр хорооллын бүс болсон гэдгийг ч хэлэв. Улсын нийт хүн амын 60 хувь нь буюу үндсэн бүртгэлтэй 1 сая 350 мянган хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Үүнээс нийслэлийн гэр хороололд 41 мянга 650 өрх амьдарч байгаа бөгөөд эдгээр нь төвлөрсөн дулаан бохирт холбогдоогүй айл өрх юм. Өөрөөр хэлбэл 3300 айл зуух галлаж, жилд 600 гаруй мянган тонн нүүрс түлж байна.

 

Гэр хорооллын айл өрхүүдийн тодорхой хувьд нь  нүүрс, түлээ худалдан авч чаддаггүй халамж шаардлагатай иргэд байдаг аж. Улмаар орлогогүй иргэд дугуй шатааж, хог хаягдал зэргийг түлдэг байна. Энэ нь  агаарын бохирдол нэмэгдэх гол хүчин зүйл болсоор буйг нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэлж байна.  

 

Энэ жил агаарын бохирдолд зарцуулах 5 тэрбум төгрөг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад улсын төсвөөс суусан. Энэхүү хөрөнгийн 80 орчим хувийг Засгийн гзарын гаргасан шийдвэрийн дагуу шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд зарцуулах аж. Өөрөөр хэлбэл цахилгаан үйлдвэрлэж буй байгууллагад нөхөн төлбөр хэлбэрээр олгоно. Харин үлдсэн 2.2 орчим тэрбум төгрөгийг хог хаягдал түлдгээс болж их хэмжээний агаарын бохирдол үүсгэж буй амьдралын баталгаажих түвшин доогуур өрхүүдэд сайжруулсан зуух, түлээ, түлш хэлбэрээр зарцуулах тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэв.

 

Харин НИТХ-ын 2017 оны төсөвт агаарын бохирдолд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Мөн  Дэлхийн банкны санхүүжилтээр 7.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэх аж.

 

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд хамгийн ихээр өртдөг судалгааг дээр дурдсан. Иймд НИТХ-ын МАН-ын бүлгээс байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг цэцэрлэг, сургуулийн дотоод агаарын чанарыг сайжруулахад нэлээдгүй ажил хийхээр төлөвлөжээ. Агаарын бохирдол ихтэй гэр хорооллын орчимд цөөнгүй цэцэрлэг, сургууль бий. Эхний ээлжинд Дэлхийн банктай хамтран 200 гаруй цэцэрлэг, сургуульд дотоод агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулжээ.

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгөөр утааг багасгаж чадаагүй. Харин энэ жил харьцангуй бага төсвөөр утаатай тэмцэх нь. Утааг огцом бууруулах боломжгүйг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга хэлсэн ч үе шаттай арга хэмжээ авч ажиллаж буй юм байна.

 

Нийслэлийн агаарын бохирдол 2012-2013 оны өвөл хамгийн өндөр гарчээ. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол боломжит хэмжээнээс 7 дахин их байгаа гэсэн статистик мэдээ байна. 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Утаахүү:
Утаа бол эрх мэдэлтнүүдийн хамгийн ашИгтаЙ бизнес. Тиймээс ч хэзээ ч арилахгүй. Улам л нэмэгдэнэ. Уг нь утааг арилгах 5-6 шалгарсан сайн арга бий. Тэдний алиныг нь ч хэрэглэх сонирхол эрх мэдэлтнүүдэд байхгүй. Тэр Цэвэр агаар сан гэдэг чинь сайхан нэрээр халхавчилсан хамгийн бузар луйварчид. Бүгдийг нь Сүхбаатарын талбай дээр хөлөөс нь дүүжилэ алах хэрэгтэй.
2017-01-07
zochin:
Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.
2017-01-06
Зочин:
ард түмэн алчуураар амаа дарж өвөлжиж байхад энэ их мөнгө цөөн хэдэн хүний халаасанд орох юм зогсоох төр засаг байна уу
2017-01-06
Utaag 50% buuruulah hamgiin engiin arga:
Tuuhii nuuts hotruu 1han bayanzurhiin tovchoogoor orj irdeg yaaag tend n buulguulaad bucaagaad ugaasan, koksjuulsan, bolovsruulsan nuuts yamarch vne tolborgui solij ogoh heregtei. Uunii tuld bayanzurh tovchoon deer ulsaas nvvrs bolovsruulsah 1han uildver barihad hangalttai. Utaa mash iheer bagsana
2017-01-06
Undarmaa:
Халдаг гудас гэр хорооллоор тараагаад шенийн цахилгаанаа 00бэл утаа их багасах байхдаа.
2017-01-06
zochin:
Elbegdorj utaatai ovol temtsdeggui ymaa zun temtsdeg geed orilj baisan daa odoo deed tsegtee hurlee
2017-01-06
УБ-ын ууртай уушиг:
УБ-ын утаатай тэмцэх тухай биш харин утааны шалтгаантай тэмцэх тухай ярьж эхэлж байгаа нь зөв билээ. Утааны шалтгааны 80 нь гэр хорооллын утаа гэдгийг ухаантай удирдагчид хэлж өгсөн. Тэгэхээр утаа гаргаж байгаа гэр хорооллыг салхин дээрээс маань нүүлгэн шилжүүлэхгүй л бол бид хэзээ ч өвлийн цагаар утаагүй болохгүй. УБ-ын уушигнууд минь үүнийг улс төржүүлэхгүйгээр шийдэж чадах уу.
2017-01-06
иргэн:
эздийг нь олж хариуцлага тооцоочээ, арай ч дээ,
2017-01-06
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй :
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй .... Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсгт түлүүлэх талаар арга хэмжээ аваач. Хаашдаа утаа бага гаргадаг ЭКО зуухыг нийлүүлчихсэн юм чинь одоо ЭКО түлшийг нь түлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа Баянгол Дүүргийн, Телевиз Гандан орчмоор. . .
2017-01-06
Зочин:
Салхинд хийсч байгааг нь мэдсээр байж л хийсгээд байх юм. Үр дүн гарахгүй байхад больж болдоггуй юм байх даа.
2017-01-06
Зочин:
Миний л санахад 10 гаруй жилийн өмнөөс утаанд зориулж мөнгө цацсан энэ мөнгийг авсан хүмүүстэй хариуцлага тооцно уу утаа овжин нэгнийх нь хөлжих хэрэгсэл болжэээ
2017-01-06
Зочин:
Hulgaich nar hudlaa baahan mungu idej bayjsan ene ih munguur zuvhun bair barij hulsulsun bol tatvar tulugch narin mungu ugui bolohgui niilen ail bairand orno bas utaa bagasah uls munguur hohirohgui b.san yum daa
2017-01-06
Иргэн:
Утаагаар далимдуулж баахан мөнгө идсэн өмнөх нам, одоо нам яах юм болдоо.
2017-01-06
иргэн:
Манай төрийн удирдлагуудын ганц хийдэг бизнес агаарын бохирдол шдэ.Одоо жагсаал хийж байна.Бас л жүжиг шдэ.мөнгө идэх замаа нээж байгаа шдэ.
2017-01-06
Зочин:
энэ их мөнгөөрөө сайн чанарын маск ард түмэндээ гуравхан сард нь авч өгчихөөд үлдсэн мөнгий нь идээсэй дэ даанч хэлэх үг алга да
2017-01-06