Үнэгүй эм ОЛДОХГҮЙ байна

img

 

Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан уг өвчний үед хэрэглэх эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гаргаж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн 10 нэр төрлийн эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон. Засгийн газрын шийдвэр, Сайдын тушаал “хөрсөн” дээр хэрхэн бууж буйг сурвалжиллаа.

 

Эцэг, эхчүүд ханиад, хатгалгаагаар хүүхэд нь өвдсөн тохиолдолд эхний ээлжинд харьяа өрх, сум, тосгон, багийн эмчид хандан, эмийн жор бичүүлэн авах ёстой. Ингэснээр үнэгүй эм авах боломж бүрдэнэ.

 

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Энх-Ачит” өрхийн эрүүл мэндийн төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхэд багачуудын дунд ханиад их хэмжээгээр дэлгэрч, улмаар үнэгүй эм олгох шийдвэр гарснаас хойш өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн талаар эмч тайлбарлаж байлаа.

 

Ээжийнхээ энгэрт наалдаж, сулбайж ядарсан есөн сартай хүүг эмч үзэж байв. Хүү ханиалгаад нэлээд удсан бололтой хоолой нь сөөнгөтөн, бөгшүүлнэ. Цээжийг нь чагнаж, хоолойг нь үзсэн эмч эмийн жор бичиж өгөөд гаргав.  Араас нь бөгшүүлсэн, мөн л өвчиндөө ядарч цонхийсон, ой таван сартай хүүг ээж нь үзүүлэв. Хүүхдээ үзүүлсэн хоёр ээж ханиадны үнэгүй эмийг аль эмийн сангаас авч болох тухай эмчээс асуухад “Мэдэхгүй” гээд мөрөө хавчив.

 

Тус эмнэлгийн хүний их эмч С.Батцэцэгээс үнэгүй олгох эмийг ямар шат дамжлагаар хэрхэн олгож буй талаар тодруулахад “Эцэг, эхчүүдийн дунд үнэгүй эм авах эрэлт маш их байгаа. Манай эмнэлэгт өдөртөө 30-40 хүн хандаж, эмийн жор бичүүлээд явж байна. Зарим нь хүүхдээ авч ирээд үзүүлээд шаардлагатай эм бэлдмэлийг нь бичүүлж байгаа. Мөн оношыг нь хэлэн жор бичүүлээд үнэгүй олгож буй эмийн сан руу явж байна. Ерөнхийдөө хүүхдүүд ханиалгах, өндөр халуурах, цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрсэн, ханиад нь хатгаа, уушгины үрэвсэл болоод ирэх нь элбэг байна” хэмээв.

 

Өрх, тосгоны эмнэлгээс үнэгүй эмийн жор бичүүлэн авахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг эс бөгөөс регистрийн дугаарыг нь мэдэж байх шаардлагатайг С.Батцэцэг эмч сануулж байлаа. Ямартай ч өрхийн эмнэлгүүд эмийн жорыг саадгүй бичиж өгч байна.

 

 

 

Үнэгүй олгох эмийн санхүүжилт орж ирээгүй

 

Харин эмийн сангууд жорын дагуу эм олгож буй болов уу. Энэ асуултад хариулт авахаар бид 50 мянгатад байрлах “Ази фарм” эмийн санд орлоо. Эмийн санчаас үнэгүй эм олгож буй эсэхийг лавлахад “Даатгалын санхүүжилт орж ирээгүй байна. Энэ сарын 20-наас үнэгүй эмийг олгож эхэлнэ” гэх тайлбарыг өгөв.  Тус эмийн сангийн замын эсрэг талд байрлах “Монос”-ын эмийн  санд орвол Амоксациллин, Парацетамол, Ацетилцистейн зэрэг 9 төрлийн эмийн жор бичүүлсэн ээж эмийн санчтай  ярилцаж зогсоно. Хүүхэд нь өндөр халуурсан, цэртэй ханиалгаад байгаа аж. Өрхийн эмчийн бичиж өгсөн жорын дагуу хүүхдийн ханиалгыг дарах, дархлаа сайжруулах, цэр ховхлох эмийг үнэгүй авах тухайгаа учирлаж байв. Харин эмийн санч шаардлагатай байгаа 9 эмнээс зөвхөн Амоксациллин манайд байгаа гэдэг тайлбарыг хэлж, хүүхэд нь өвдсөн ээж санал болгосон эмийг нь аваад гарлаа. Эмийн санч үнэгүй олгох 10 нэр төрлийн эм бэлдмэл манайд ховор бий гэдгийг тайлбарлав. Үнэгүй гэж жагсаасан эмүүд байхгүйтэй адил аж.

 

 

 

 

 

Улсын их дэлгүүрийн нэгдүгээр давхарт байрлах “Монфарм” ХХК-ийн эмийн сан мөн л “Санхүүжилт орж ирээгүй учраас олгохгүй байгаа” гэдэг тайлбарыг хэлэв. Санхүүжилт нь хэзээнээс орж ирэх вэ гэвэл “Маргааш орно. Гэхдээ манайд үнэгүй олгох эм, бэлдмэл нь цөөн бий. Байхгүй шахуу даа” гэсэн хариултыг өгөв.

 

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ханиад, томууны эсрэг 10 нэр төрлийн эм бэлдмэлийг үнэгүй олгох шийдвэртэй. Уг эм бэлдмэлүүдийг аймаг, нийслэл, сум дүүргийн нийт 685 эмийн сангаар олгох учиртай. Гэвч бодит байдал дээр үнэгүй эмийн олдоц ховор, зарим эмийн сангууд санхүүжилт орж ирээгүй гэдэг тайлбарыг хэлээд иргэдийг хоосон буцааж байна. Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал хөрсөндөө хэзээ буухыг бид эргэн мэдээлнэ.

 

Үнэгүй олгох эмийн жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.

 

Эмийн сангийн жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баттулга:
Paracetamol acytelcistein = antytod= 0
2017-02-10
Zochin:
Yoo ali ambasiin uyeiin gar bichmel . Manai uls hezee delhiin hugjiltei hul zeregzen alhah yum boloo.
2017-01-18
олигтойхон ажил хийгээч:
олигтойхон ажил хийгээч ийм байж дахин сонгуулна гэвэл гонж одоо татан унагаана шүү
2017-01-18
zochin:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-18
egduutsel:
emchiin bichsen emiig emiin sanguud duraaraa hasch ug h bna danhuujilt baga gedeg shaltgaanaar emee hungululttei avch chadahgui bolohoor emgui bailtai bish uheltei bish tetgeveriihee hedeer l undur uneer ni avch uuj bna sh dee
2017-01-18
zochin:
ahmaduudad hungululttei olgodog emiin olgoltod anhaarmaar bna emiin sanguud 15 nd sanhuujilt irdeg gecheed 16 nd ochihod duussan geed bh yum barag avch chadahgui bna ug ni .iisleliin hemjeend hichneen ahmad bdgiin ter hemjeegeer huviarladag bailtai uuniig dhalgahad iluudehgui
2017-01-18
zochin:
ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ХАА САЙГҮЙ БИЧЭЭД БАЙХИЙН МИНИЙ ОЛЖ СОНССОНООР ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВАНГААС АРАЙ ГЭЖ БАЙЖ ХЭДЭН ЦААС САЛГААД ТЭРҮҮГЭЭРЭЭ ЗАЛУУХАН ХӨВГҮҮДИЙГ УРУУ ТАТДАГ ХҮН ЮМ УУ ХААШААН БИ ТЭГЖ Л СОНССОН ШДЭ ХА ХА ХА
2017-01-17
Зочин:
заасан эмийг нь бичихгүй хувийнхаа эмийн сангуудад байдаг шаханы эмээ бичээд байна шүү дээ
2017-01-17
Зочин:
Засгийн газар ёстой буруу юманд оролцож байна даа Аяндаа махны үнэ тогтвортой хямд болж байхад яах гэж дэмий юманд оролцоно вэ Малчид хэрэгцээ байвал хямд гэсэн зарж л таарна Зах зээл нв өөрөө зохицуулж байхад хэн нэгнийг мөнгөөр угжих гээд байна. Мах бэлтгэн гэж нэг халаасны компанид мөнгө өгөх л гэж энэ үү
2017-01-17
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.
2017-01-17
Зочин:
ERUUL MENDIIN DAATGAL NEMSEN BIZDEE. MUUSAIN LUIVARCHID
2017-01-17
Зочин:
Дандаа хүн хошгируулах юмаа
2017-01-17
зочин иргэн:
Энэ ЭМДаатгалаар олгох үнэгүй эм 2 цаасан дээрх л шийдвэр болоод удаж байна ЭМДаатгалаараа өрхөөр эм бичүүлээд эмийн сангуудаар очихоор нэг өдөр хэлээд тэгэхэд санхүү жилт ирнээ гэдэг яг тэр өдөр нь яваад очихоор дууссан гэд энэ эсвэл эмийн сангууд луйвар хийж байна эсвэл өөр нэг асуудал л байна үүнийг шалгах цаг аль хэдийнээ болсон байна аа
2017-01-17