1 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
2012-01-10

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар 2011 онд нийтдээ 288 аж ахуйн нэгж, байгууллагад 2212 гадаадын иргэний баримт бичигт шалгалт хийж, 432 зөрчлийг илрүүлэн, 431 зөрчилд гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 1 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Зөрчлийг байдлаар нь авч үзвэл 50.9% нь визийн хугацаа хэтрүүлсэн, 21.9% нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, 12.5% нь бүртгэлийн журам зөрчсөн, 5.8% нь паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй, 4.9% нь хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, 1.3% нь оршин суух үнэмлэх эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, 0.9% нь оршин суух хаягийн бүртгэлийн журам зөрчсөн, 5 буюу 0.4% нь дамжин өнгөрөх журам болон албадан гаргах ажиллагаанд саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, 0.3% нь виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн, засварласан, зэрэг зөрчил гаргажээ. Тус Газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулахаас гадна иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийдэг юм. Тухайлбал 2011 онд иргэдээс ирсэн өргөдөл гомдол болон 1882 дугаарын утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу 37 байгуулагын 73 иргэний бичиг баримтад шалгалт хийж 44 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй 36 орны 1137 гадаадын иргэнийг Монгол улсын хилээс буцаажээ.
Shuud.mn
Сонин хачин
ardchilsan namaas bolj ard tvmen gahai yawgan nohoi nvtsgen modoo barih ni ene rdchilaliig erthen dald oruulnaa
2012-01-10