“Ардчилсан үндсэн хууль 20” сэдэвт эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

img

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан “Ардчилсан үндсэн хууль 20” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлсэн. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулж буй бөгөөд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрээр, Монгол Улсын ардчилсан өөрчлөлтийн эхэн үе буюу 1990-1992 онд төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байсан АИХ-ын депутатууд, УБХ-ын эрхэм гишүүд, эрдэмтэн судлаачид, өргөн олон түмнийхээ идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр өв уламжлалынхаа шигшмэл арвин баялаг санг орчин үеийн ардчилсан үнэт зүйлсийн сонгомол ололтуудтай хослуулан боловсруулж шинэ Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 жил болж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. 1992 оны Үндсэн хууль нь хүн төрөлхтний хөгжлийн сүүлийн хагас мянганы дэвшлийн чиг хандлагыг тодорхойлж буй ардчиллын замаар Монгол Улсыг эргэлт буцалтгүй хөгжих улс төр, эрх зүйн суурь баталгааг бүрдүүлж өгснөөрөө манай төр ёсны түүхнээ балрашгүйгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн чухал үнэ цэнэтэй юм гэдгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэмдэглэн хэлээд эрдэм шинжилгээний хурал нээснийг мэдэгдлээ. Уг эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид, УБХ-ын гишүүд, хэлэлцэн баталсан АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйл хэрэгт биечлэн оролцож ирсэн, одоо ч оролцож буй үе үеийн төрийн түшээдийн төлөөлөгчид өргөнөөр оролцож буй юм. Шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилтийн явц, үр дүн, Үндсэн хуулийг улам боловсронгуй болгохтой холбогдсон асуудлаар өнөөдөр хорин жилийн хойно эргэн ярилцаж байгаа нь шинжлэх ухаан, улс төр, практикийн хувьд олон талын чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа билээ. Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан “Ардчилсан үндсэн хууль 20” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны “А” танхимд эхэллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулж буй бөгөөд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хурлыг нээж үг хэлсэн юм.

Тэрээр, Монгол Улсын ардчилсан өөрчлөлтийн эхэн үе буюу 1990-1992 онд төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байсан АИХ-ын депутатууд, УБХ-ын эрхэм гишүүд, эрдэмтэн судлаачид, өргөн олон түмнийхээ идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр өв уламжлалынхаа шигшмэл арвин баялаг санг орчин үеийн ардчилсан үнэт зүйлсийн сонгомол ололтуудтай хослуулан боловсруулж шинэ Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 жил болж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн.

1992 оны Үндсэн хууль нь хүн төрөлхтний хөгжлийн сүүлийн хагас мянганы дэвшлийн чиг хандлагыг тодорхойлж буй ардчиллын замаар Монгол Улсыг эргэлт буцалтгүй хөгжих улс төр, эрх зүйн суурь баталгааг бүрдүүлж өгснөөрөө манай төр ёсны түүхнээ балрашгүйгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн чухал үнэ цэнэтэй юм гэдгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэмдэглэн хэлээд эрдэм шинжилгээний хурал нээснийг мэдэгдлээ.

Уг эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид, УБХ-ын гишүүд, хэлэлцэн баталсан АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйл хэрэгт биечлэн оролцож ирсэн, одоо ч оролцож буй үе үеийн төрийн түшээдийн төлөөлөгчид өргөнөөр оролцож буй юм.

Шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилтийн явц, үр дүн, Үндсэн хуулийг улам боловсронгуй болгохтой холбогдсон асуудлаар өнөөдөр хорин жилийн хойно эргэн ярилцаж байгаа нь шинжлэх ухаан, улс төр, практикийн хувьд олон талын чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа билээ. Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ