
ХХААХҮЯ, Монголын махны холбоотой тохиролцсон дагуу махны үнийн хөөрөгдлийг хязгаарлах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд худалдаалах ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтарч зохион байгуулах. Хороодын өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ зэргийг харгалзан нэг хороонд хоёроос доошгүй дэлгүүрт худалдаалахаар хуваарь гаргаж батлан иргэдэд мэдээлэл өгөх. Худалдаалалтын явцад хяналт тавихад нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг оролцох зэрэг үүргүүдийг Хотын дарга Г. холбогдох албан тушаалтнуудад өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ