Өнөөдөр манай 5 боксчин ”нүдэлцэнэ”

img

Бакугийн ДАШТ-ий рингэнд тулалдаж буй манай улсын босчдоос 5 нь шигшээ 16-д шалгаран үлдээд байна. Өнөөдөр манай 5 боксчин бүгд тус тусын жиндээ тулалдана. Тиймээс Бакугийн рингнээс сураг чимээ догдлон хүлээж байгаа монголчуудын хувьд өнөөдөр сэтгэл догдлуулсан өдөр болох нь. -49 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба Колумбын боксчин Сейбер Авиллатай, 52 кг-ийн жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны Элвин Мамишзадетай, 56 кг-ийн жинд ОУХМ Д.Отгондалай Ирландын Жон Жое Невинтэй, 60 кг-ийн жинд ОУХМ Б.Жавхлан Казакзстаны Гани Жаилоувтай, 64 кг-ийн жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Ираны Мехди Толутбандпитай тус тус тулалдана. Манай боксчдын өнөөдрийн тулаан бүгд л өрсөлдөгч чангатай бөгөөд тун хариуцлагатай тоглолтууд болно. Бид удахгүй манай боксчдын жин шигшээ 16-д шалгарч үлдсэн боксчдын оноолтыг танилцуулна. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

These tiopcs are so confusing but this helped me get the job done.
2011-12-30