Тархины үхжилттэй нэг донор 8 хүний амь аварна

img

 

Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд хамтран тархины үхэлтэй донорын оношлогоо, удирдлагын тогтолцоог нутагшуулах,  эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх зорилгоор  “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

 

Монгол Улсад 2006 оноос бөөр (140), 2011 оноос элэг (31), 2014 оноос ясны чөмөг, үүдэл эс (6) шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ-ийн эмч нар хийж нийт 177 өвчтөнд өнөөдөр эрүүл саруул амьдрах боломжийг нээж өгсөн.

 

Харин манай улсад анх 2009 онд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан. Түүнээс хойш нийтдээ тархины үхэлтэй 8 донороос 12 өвчтөнд бөөр болон элэг шилжүүлэн суулгажээ. Ингэхдээ элэг шилжүүлэн суулгах хагалгаа нэг удаа хийсэн бол үлдсэн нь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа аж. Энэ талаар УНТЭ-ийн эмнэлзүй, сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатараас тодрууллаа.

 

Д.Чулуунбаатар: Автын ослоор олон залуу тархины үхжилттэй болж байна

 

-2009 оноос хойш тархины үхэлтэй 8 донороос эрхтэн шилжүүлэн суулгажээ.  Үхжилттэй болсон өвчтөний ар гэрийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол гардаг уу?

 

-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэхэд эмнэлгүүдэд тархины үхлийг тодорхойлох баг гэж байх ёстой. Манай улсад ГССҮТ, УНТЭ-д тархины үхлийг тогтоодог багууд бий. Үхлийг тодорхойлдог стандарт 2008 онд Монгол Улсад батлагдсан. Энэ стандартын дагуу тархины үхлийг тодорхойлоод зөвхөн аппарат тоног төхөөрөмж, эмийн хүчээр амийг нь тогтоож эхэлнэ. Үүнийг ар гэрт нь зөв ойлгуулах хэрэгтэй. Хэрэв зөв ойлгуулж чадвал тухайн өвчтөнг дараагийн төрөлдөө сайн хүн болж төрөөсэй гэдэг үүднээс өөр зовж, ядарсан, хүнд өвчтэй иргэнд эрхтнийг нь хандивлах боломж нээгдэнэ. Үүний дараа бид хагалгаа хийх ёстой.  Манай улсын ард иргэд  энэ талын мэдээлэл их бага байдаг юм билээ. Тиймээс ард түмэнд энэ нь буянтай үйл юмаа гэдгийг ойлгуулахад өнөөдрийн энэ сургалтын үр дүн орших юм.

 

-Нэг донор хичнээн хүний амь нас аврах боломжтой вэ?

 

-Нэг тархины үхжилттэй донороос уушиг, элэг, бөөр, нүдний эвэрлэг зэрэг эрхтэнг нь аваад найман хүний амийг аврах бололцоотой. Өнөөгийн байдлаар дэлхийд баримталж  буй чиг хандлага, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид  “Тархины үхэлтэй донор”-оос эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвлөж байгаа. Энэ зөвлөмжийн дагуу манай улс ч амьд донорын амь нас, эрүүл мэндийг хамгаалж тархины үхжилттэй донорын эрхтэнг шилжүүлэн суулгах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа. 

 

-Тархины үхжилтийн шалтгаант нөхцөл ихэвчлэн юу байна вэ?

 

-Хотжиж, зам харилцаа их хөгжиж байна. Үүнийгээ дагаад авто ослын шалтгаанаар маш олон хүн тархины үхжилттэй болж эндэж байна. Залуугаараа маш олон хүн эндэж байгаа. Архаг хууч өвчингүй хүмүүсийн тархи нэгэнт эргэж сэргэхгүйгээр үхжсэн тохиолдолд буяныг бодож элэг, бөөр, зүрхний архаг дутагдалд орсон хүмүүст эрхтнээ бэлэглэх боломж нээлттэй. Зуурдаар хорвоог орхисон хүмүүсийн ар гэрийнхэнд хэдийгээр харамсалтай ч араас нь дээдийн дээд буян үйлдье гэвэл донор болохыг зөвшөөрөх явдал.

 

-Тархины үхжилттэй болсон тохиолдолд амь нас аврагдах боломжгүй. Тиймээс эд эрхтнийг нь өөр бусдад шилжүүлэн суулгаснаар энэ нь буян болно гэдгийг ард нийтэд сурталчлах нь зөв үү?

 

-Тархины үхжилттэй өвчтөний ар гэрийнхэнтэй уулзаж “Танай хүн эмчилгээ авах илаарших найдваргүй болсон байна. Хэрэв та энэ хүний амьдралыг үргэлжлүүлэхийг хүсвэл элэг, бөөр зэрэг эрүүл эрхтэнг нь хэрэгтэй хүнд нь өгч буян болооч” гэдэг талаас нь тайлбарладаг. Хэрэв ар гэрийнхэн нь зөвшөөрвөл нэмэлт шинжилгээнүүдийг хийж донорт тохирох эсэхийг тодорхойлдог. Ийм донороос өвчнийхөө төгсгөлийн үе шатанд байгаа 4-8 хүнд шинэ амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Хэн нэгэнд амьдрал бэлэглэх нь буянтай сайхан үйл хэрэг бөгөөд өгөөмөр сайхан сэтгэлийн өглөг байх ёстой. Өмнө нь гадаадын эмч нар болон монголын бурхан шашны лам нарыг оролцуулаад арга хэмжээ зохион байгуулж байсан. Тархины үхэлтэй донор бусдад эд эрхтнээ хандивлах нь бурханы шашинд дээдийн буянд тооцогдоно гэдгийг лам нар хэлж байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2006 оноос УНТЭ бөөр шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. 2010 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлээд явж байна. Өмнө нь хийгдсэн хагалгаанууд ихэвчлэн амьд донороос өрөөсөөн бөөр, элэгнээс талыг нь авах хагалгаа хийгдэж байсан. Одоо эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэхэд тархины үхэлтэй донороос эд эрхтнийг авах ажлыг ард нийтэд сурталчлах шаардлага бий.

 

 

Золгүй байдлаар тархиндаа хүнд гэмтсэн, цус харвасан хүмүүсийн төв мэдрэлийн систем цаг, минутаар үхжин, бусад эрхтэн системээ ажиллагаагүй болгохыг тархи нь үхжих гэж анагаах ухаанд нэрлэдэг. Ийм оноштой хүмүүсийг ДЭМБ нас барсан гэж үзээд хиймэл аппарат сэлтээс нь салгахыг зөвшөөрдөг. Тэгвэл манайд жилд дунджаар зөвхөн осол гэмтлийн улмаас 400 гаруй хүн энддэг гэсэн тоо байна.

 

Дэлхийд тархины үхэлтэй нэг  хүнээс 7 хүний амийг авардаг бол  манай улсад нэг хүнээс гурван хүний амийг аварч байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Манай эмч нар цаашид нэг хүнээс 4-5 хүний амийг аврах зорилго тавин ажиллаж буй ажээ. Хэлэлцүүлэгт хамрагдсан эмч, мэргэжилтнүүд тархины үхжилттэй нэг донороос найман эрхтэн авч олон хүнд буян болж, амьдрал хайрлаж болох талаар өөр хоорондоо санал солилцож байлаа.

 

АШУҮИС-ийн эмгэг бүтэц, үйл судлалын тэнхмийн алхах багш, АУ-ны доктор, дэд профессор Н.Батбаяр “Тархины үхжилттэй болсон тохиолдолд тухайн өвчний ар гэрийнхэн юун түрүүнд донор болгохыг хүсдэггүй. Эндээс эрх зүйн зөрчилтэй асуудал урган гардаг. Тийм учраас донорын тухай асуудлыг өргөн дэлгэр, зөв таниулах нь  зүйтэй юм. Монгол улсын үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж заасан байгаа. Энэ заалтаас үргэлжлээд салбарласан олон хууль бий. Тухайлбал гэнэтийн шалтгаанаар донор болъё гэвэл гэмтэл нь гадны нөлөөтэй учраас түүнийг тогтоох учиртай. Гадны нөлөө юунаас болж үүсэв гэдгээс шалтгаалан Эрүүгийн тухай хуультай холбогддог. Энэ хуулиар тухайн нас барсан хүнийг зайлшгүй шинжлэн судлах ёстой байдаг. Тиймээс донор болох асуудалтай шууд зөрчилдөх үндэслэл болдог. Хүний эрхтнийг авах тухай манай улсын донорын тухай хуулинд хоёр гурван мөр бий ч хэрэгжих журам байдаггүй. Тиймээс эрхзүйн орчны асуудал маш чухал байна” гэв.

 

Тархины үхжилттэй гэсэн онош гарсан тохиолдолд тухайн хүн өвчтөн биш донор болдог. Нэгэнт тархины үхжилттэй болсон өвчтөний ар гэрийнхэн эмчилгээг зогсоож, донор болгох хүсэлтийг илэрхийлдэг байна.  Гэвч зүгээр өгчихөж болохгүй, оршуулгын зардал, эрхтний үнэлгээ зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригддаг. Үүнийг зохицуулах эрхзүйн зохицуулалт байхгүй нь асуудал болж буйг эмч, мэргэжилтнүүд тайлбарлалаа.

 

 

Тиймээс Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй. Шинэчлэх шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралт ихэсч байгаад оршиж  байна гэдгийг хэлж байлаа.

 

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-13
DR. UROLOGIST:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-16
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-16
өвгөн:
Тэгшсүрэн хэмээх сэтгүүлч нэр зүүсэн тэнэг ээ. хүнийг өвчтөн хэмээх хамгийн муухай үгээр бүү доромжлож эх сайхан Монгол хэлийг бүү гутаа.
2017-02-17
өвгөн:
Тэгшсүрэн хэмээх сэтгүүлч нэр зүүсэн тэнэг ээ. хүнийг өвчтөн хэмээх хамгийн муухай үгээр бүү доромжлож эх сайхан Монгол хэлийг бүү гутаа.
2017-02-17
өвгөн:
Тэгшсүрэн хэмээх сэтгүүлч нэр зүүсэн тэнэг ээ. хүнийг өвчтөн хэмээх хамгийн муухай үгээр бүү доромжлож эх сайхан Монгол хэлийг бүү гутаа.
2017-02-17
Зочин:
KKK CHAMAIG UURIIG CHIN SANAMSARGUI MAYGAAR AVTIIN OSOLD ORUULAAD HAMAG ERHTNIIG CHIN HUMUUST HUVAAJ UGUH UDUR ZUV SHUU GD HEVTEJ BGAARAI CHI
2017-02-17
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-02-16
Neeh aimar buyn gd yrihiin:
Zugeer l amidral
2017-02-16
shaana biz:
MANAID HUULI YAJ HEREGJDEG BILEE DEE KKKK YU BOLHIIG MEDEJ BGAA BIZ DEE .YAVAANDAA MANAIHIIG TSULMUSUN GADAAD BAAGIINUUD IRJ JUULCHLAAD TARHINAASAA BUSDIIG SOLIULCHAAD INEED ALDAAD BUTSDAG BOLNO DOO .
2017-02-16