
Хөдөлмөрийн баатар, МУГТ Пүрэвдоржийн Сэрдамба учраа боксчинтойгоо тулалдлаа. Эхний үед манай боксчин Колумбын боксчин хоёр эн тэнцүү тулалдаж 3:3-харьцаатай цаг дууссан. Харин дунд үед баатар маань илүү ажиллаж чадсанаар 5:2-оор давамгайлсан. Ингэснээр нийт оноо 8:5 болсон. Сүүлийн үед Колумбын боксчин манай боксчноос 7 оноо илүү салгасан бол П.Сэрдамба 5 оноо авсан юм. Ингэснээр Хөдөлмөрийн баатар маань ганцхан онооны зөрүүгээр ширүүн тулааны ялагчаар тодорч байна. Маргааш П.Сэрдамба маань дараагийн тойрогтоо тулалдах болно.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ