“Агуу ой санамж” бүхий Их Монголын ухамсрыг дахин сэргээх нь яагаад утга учиртай вэ

-Евразийн өнөөгийн нөхцөл байдлаас хийсэн эргэцүүлэл-
Н.ИКЕДА
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зочин профессор
МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛААС ИЛРЭХ УТГА
2016 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал хоёр тэрбум ам.доллар орчимд хүрчээ. 2015 оныбайдлаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, төсвийн зарлага өмнөх оныхоос 6.3 хувь багасаж 3.6 тэрбум ам.доллар байв. ОУВС-ын мэдээлснээр тухайн жилийн ДНБ-ий хэмжээ 11.2 тэрбум ам.доллар орчим байв. 2011-2013 онуудад 10 гаруй хувийн өсөлттэй байсан ч огцом унаж, 2015 онд 2.3 хувь болтлоо буурчээ.
2015 оны гадаад худалдааны борлуулалт 4.6 тэрбум ам.доллар байсны дотор Хятад руу чиглэсэн экспорт 3.9 тэрбум. Импортын 3.7 тэрбум ам.доллар дахь Хятадын эзлэх жин 3.7 тэрбум. Гадаад валютын орлого нь нүүрс, зэсээс хамааралтай байгаа нөхцөлд Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай байсаар байна.
2010 онгарснаас хойш Монголын эдийн засгийн үхэл, сэхлийг шийдэх эрх Хятадын гарт бүрэн орсон.
Эдгээр тоо бол Монгол Улс СЭВ-ээс салснаас хойших 25 жилийн бодит байдал юм. Зөвлөлтөөс салж, Хятадынэдийн
засгийн хамааралд орсон төдий үзэгдэл болжээ.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛД ОЛЖ АВСАН ЗҮЙЛ
2016 оны парламентын сонгуулиар эрх баригч, сөрөг хүчин хоёр байраа солив. Дээр өгүүлсэн эдийн засгийн тоонүзүүүлэлтийг бүтээсэн эзэд нь энэ хоёр нам хоёулаа юм. Сонгууль явуулж засгийн газраа сольдог системийг бүтээжчадсан ч, ард түмний эдийн засгийг (people`s economy) бүтээх тал дээр амжилт олсон гэж хэлж болшгүй.
Хүн ам 50 хувиар өсч, нийслэл УБ дахь төвлөрөл гурав дахинаас ч илүү гарчээ. Хоёр том нам хойч үедээ “их өрийг” өвлүүлснээс өөрийг хийсэнгүй. Улсыг бүтээх ажлын араг ясыг босгож чадсангүй гэж дүгнэхээс өөр аргагүй.
АНУ-ын мэдээлснээс үзвэл Японы ЗГаас Монголд үзүүлсэн иенийн зээл, буцалтгүй тусламж, технологийн хамтын
ажиллагааг нийлүүлэхэд 2014 оныг хүртэл 2.4 тэрбум ам.доллар болж буй. Дээрээс нь Дэлхийн Банк,АХБаардамжуулан өгснөө тооцвол хоёр оронтой тоо гарах ёстой.
Дээр дурдсан тоонуудын илэрхийлж буй маш сул дорой бодит байдлаас үзвэл Японы тусламжийн бодит үр дүнтун маруухан зүйл болсон нь ойлгомжтой юм. Япон, Монгол хоёрыг харьцуулахад Монгол улс физик суурь нөхцөлталаараа илүү сайн. Гэвч, энэ 25 жилд олдсон боломжийг ашиглаж чадсангүй, үүний цаана удирдах давхаргынюманд хандаж буй байдалд гол асуудал
бий.
ӨМНӨХ СОНГОЛТЫН ХУВИЛБАРУУД ХАМААРАЛТ БАЙДЛЫГ ИХЭСГЭХЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ
Улс төр гэдэг гарсан үр дүнгээр хариуцлагаа тооцуулдаг. Сүүлийн 25 жилд элитүүд улсаа Хятадын хамаарал дороруулжээ.
Энэ байдлыг Монгол Улсын геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож чадаагүйнхгэж хойч үе нь шүүмжлэх биз ээ.
ЗХУ нурснаас хойш Япон зэрэг барууны орнуудын тусламжийг авсаар одоог хүрч ирлээ. Барууныхнаас Монголыгзөвхөн Орос, Хятадын дунд хавчуулагдсан зөөлөвч улс гэдгээр нь ч биш, гол нь хоёр хөршөөсөө огт өөр улс төрийнхандлагатайг нь үнэлж үздэг.
ХХI зуунд орсноор Оросын оронд Хятад Евразийн бүсэд өөрийн орон зайг нэмэгдүүлсэн. Цэргийн хүчийг илүүдүзсэн Зөвлөлтөөс ялгаатайгаар, хятадууд эдийн засгийг голчилсон. Тэр бодлогын нэр нь Торгоны замыг сэргээх Нэгбүс, нэг зам юм. Эндээс монголчуудад Коридор улс гэдэг нэр оногдов. ШХАБын 2016 оны Ташкентийн хурал дээрЭдийн засгийн коридор байгуулах төсөл гэх баримтыг батлаад буй.
Энэ гарын үсгийг Монголын геополитикд шинэ нөхцөл үүсгэлээ гэж үнэлж болох уу.
1990 оныг хүртэлх Зөвлөлтийнзөөлөвч улс байснаасаа Орос, Хятадыг холбогч “коридор улс Монгол” гэж өөрийгөө тодорхойлж буй нь Орос, Хятадхоёулангаас нь хамаарах материаллаг болоод оюуны хамаарлаа улам нэмэгдүүлж, хоёр гүрний дунд улам шигдэнорж буй хэрэг төдий биш гэж үү.
ШИНЭ МОНГОЛЫН ХАМГИЙН СУЛ ТАЛ ОЮУНЫ ДАЙЖИЛТ
Монголчуудын идэвхжил хүн амынх нь өсөлтөөр илэрч буй.
1990 онд хоёр сая 180 мянга орчим хүнтэй байсан болодоо гурван сая гараад байна. Тэр үеийг хүртэл хаалттай улс байсан бол одоо бүрэн чөлөөтэйгөөр гадаадулсуудад ирж очдог болсон. Хүн амын 10 хувьтай тэнцэх 300 гаруй мянган хүн гадаадад ажлын байр хайн гарчодсон. Түүнээс гадна барууны их дээд сургуулиудад суралцаж төгссөн өндөр мэдлэгтэй хүний нөөц мөн л тэндээүлдэн ажиллаж байна.
Монгол Улсын зүгээс харахад маш үнэтэй хүний баялгаа гадагшаа алдаж байна. Гэлээ гээд тэдгээр өндөрболовсролтой хүмүүс эх орондоо ирлээ гэхэд шингээх ажлын байр, орчин байгаа билүү. Тун цөөхөн. Олж авсанмэдлэг чадвар нь огт хэрэггүй зүйл болон гундаж орхино. Тийм учраас мэргэжлээрээ ажиллан өндөр орлого олохболомжтой гадаадад ажиллаж амьдрах гэдэг замыг сонгохоос өөр аргагүй. Тэгэх тусам Монгол Улсын боломж уламбүр хязгаарлагдана. Олон улсын харилцаа, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсын саналсанаачлага гарган ажиллах боломж хумигдсаар байх нь ойлгомжтой.
ЦААШДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АРАГ ЯС-ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Тийм өргөн уудам газарт газар тариалан эрхлэх боломжтой хэрнээ Монгол хүнсээ импортолдог орон. Улаанбуудайг бараг 100 хувь өөрөө хангадаг. Түүнийгээ нэмэгдүүлж ч болно шүү дээ. Хөрш Хятад гэх ойгүй том хэрэглэгчулс байхад. Тэднийг Монголын зах зээл болгочих хэрэгтэй. Гэтэл тэрхүү Хятадаас төмсөө худалдаж авдаг гэхлээрМонголын Засгийн газрын хөдөө аж ахуйн бодлого хангалтгүй байна гэхээс өөр аргагүй. Олборлох тусамбагассаар дуусдаг газрын баялгаас ялгаатайгаар хөдөө аж ахуй бол хэрэгжүүлэх бодлогоос хамааран тогтвортой, сэргээгдэх боломжтой үйлдвэрлэл юм. Мэдлэг шингэсэн аж үйлдвэр болгох ч бололцоотой, ирээдүйн ажүйлдвэрийн нэг юм. Аялал жуулчлал бол байгалиа тэр чигээр нь ашиглах төдийгөөр хөгжүүлж болох ч хангалттайбус. Зөвхөн байгалийн үзэсгэлэнгээр жуулчдыг татна гэдэг хангалтгүй. Жуулчид тухайн салбарт ажиллаж буйхүмүүсээс цацаж буй мэдээлэлд ихээхэн мэдрэмжтэй ханддаг. Үзүүлж буй үйлчилгээнээс үнэ цэнэ үүсч бий болдог. Тиймээс аялал жуулчлал гэдэг мэдлэг шингэсэн мэдээллийн технологийн аж үйлдвэр гэж хэлж болно. ӨнөөгийнМонгол бол алтан дээр суусан гуйлгачины дүртэй байна. Монголд хөгжингүй орнуудынх шиг аялал жуулчлалынсалбар бүрэлдэж буй болоогүй байна. Албан хаагчид, удирдах давхаргынханд ч тэр талын ойлголт ховор. Өнөөгийн Монгол гэдэг бол “харьцуулсан иргэншлийн” өнцгөөс харахад хэр зэрэг үнэ цэнэ бүхий агуулгатайболохыг мэдэж байна уу? Тэрхүү түүхэн орчны агуулгыг мөшгөн явж суралцаж байна уу? Тиймээс булагдаждарагдсан түүхээ ухаж малтах шаардлагатай. Ухаж малтах гэдэг нь өмнөх үеийнхээ бүтээсэн ул мөрийг дахинсэргээж ой санамжаа гаргаж ирнэ гэсэн үг. Түүхийн олдвор ухна гэсэн үг биш.
XXI ЗУУНЫ МОНГОЛЫГ “ИХ МОНГОЛЫН ДАХИН СЭРГЭЛТ” БАЙЛГАХЫН ТУЛД
Монголын “Улсаа бүтээх” үйл хэрэгт томоохон алсын хараа хэрэгтэй. Түүний араг ясыг бүрдүүлэхийн тулддаруйхан эхэлж болох хоёр хүчин зүйлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал хоёрыг нэрлэлээ. Аль аль нь ирээдүйнМонголыг бүтээхэд өндөр технологийн мэдлэг шаардана. Түүний дээр, Монголыг Орос, Хятадын коридор улсгэдгээс өөр юм байхгүй гэх ойлголтоос салгах хамгийн дөт зам болох юм. Зууны дөрөвний нэгд туулсан алдаа, оноогоо дүгнэж, энэ хугацаа бол өөрийн орны хувь заяаг өөрсдийн гараар бүтээх бүдүүвчийг зурах дадлагынхугацаа байлаа гэж дүгнээд цаашдын бодит ажлаа эхлэхийн тулд хамгийн түрүүн энэ хоёр салбараас эхлэх ньзүйтэй.
Одоо шаардагдаж байгаа зүйл бол монгол хүн хилгүй ертөнцөд орших соёл иргэншил гэдэг утга бүхий Монголыг өөрийн түүх болгон харахын тулд чин үнэнээсээ асуудалд хандах нь чухал. Бүх л төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эх үүсвэр болох зөөлөн хүчийг хурааж, хүчтэй болохын тулд ингэх хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ