МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ганбаатараас шатахууны үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тодрууллаа.
-
Шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлтийн эсрэг МҮЭ-ийн холбоо ямар арга хэмжээ авах гэж байна. Танай холбоноос эрх баигчдад ямар ямар шардлага хүргүүлээд байна?
-Энэ оронд хууль, төр гэж байдаг бол нийгэмд тугамдсан томоохон асуудал үүсэх юм бол хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хийх ёстой юм. Ингэхдээ үнэ буулгах, өсгөх бус бодиттой юу, аж ахуйн нэгжийн амаар бус хөндлөнгийн бие даасан шинжээчдийн дүгнэлтийг түшиглэн шийддэг байх ёстой. Улсын гурван талт хэлэлцээр эсвэл бинес эрхлэгчидтэй зөвшилцөж чадахгүй бол шүүхэд хандан маргаанаа хагалуулдаг жишиг байдаг. Хамгий гол нь хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт чухал. Ардчилсан зам руу ороод 20 жил болсон болохоор асуудлыг шийдэх олон арга бий.
-Хэрэв шийдэхгүй асуудал энэ чигээрээ удвал яах вэ?
-Энэ баасан гараг хүртэл энэ чигээрээ байгаад дүлий дүмбэ оргиод шатахууний бизнес эрхлэгчдийн аманд ороод байвал бид маш том тэмцэл явуулна. Улс орон даяар өрнөсөн ажил хаялт уу, жагсаал цуглаан уу гэдгээ хараахан шийдээгүй байна. Мөн шатахууныхаа үнийг нэмээгүй байгаа аж ахуйн нэгжийн шатахууныг авч бусдыг нь элгээрээ мөлхтөл худалдаа хийрхгүй байх боломж бий. Монголын ард иргэд нэг амьтай байх ёстой. Миний энэ үг энгийн нэг аргачлалын анхны жишээ. Гэхдээ дайн тулаан руу орохоосоо өмнө ярилцъя, бидний битгий дарамтал, үл хүндэл гэсэн шаардлагыг тавьж байна.
-Таны харж байгаагаар үнийн өсөлт, цаг үеийн асуудлыг шийдэх ямар боломж байна?
-Дөрвөн шатлалтай арга байна. Засаг төр нь шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй суугаад ярилцаж болно. Ухаан нь орж гараад халуураад байгаа эдийн засгийн шалтгааныг олох хэрэгтэй. Эхний ээлжинд хэт халаад байгаа халуун, өвчнийг нь дарах хэрэгтэй. Тэгэхээр 150 сая ам.долларын интервенци хийх хэрэгтэй. Нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх. Төр нөөцийн бодлогыг гартаа авч хөрш оронтойгоо том гэрээ хийж, дараа нь боловсруулах үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Гурван сонгуулиар тууш хайчиллаа одоо боллоо шүү дээ. Залхаж байна. Барьцаалагдсан төр болсон болохоор Үйлдвэрчний эвлэлээс хяналт тавьж шалгалт хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ