Урагшгүй сайдтай салбарынханд “Алт-2”-ыг хэрэгжүүлэх чадвар бий юу

Унтаа, урагшгүй сайдтай салбарынханд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвар бий болов уу
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Алт-2“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласан авч хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байгаа. Уг нь эдийн засаг хямарсан энэ үед алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв зүйтэй алхам хэдий ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэдгээр салбараа мэддэггүй Ц.Дашдорж сайдын “буянаар” хаврын саруудыг унтаж барах нь бололтой. Сайдын дэргэд байгуулагдсан “Алт-2” хөтөлбөрийг зөвлөл нь ч хийж гавьсан зүйлгүй, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 ондоо багтааж алтны олборлолттой холбоотой хууль, эрх зүйн орчноо сайжруулна “ гэсхийгээд таг суучихав. Өдөр хоног өнгөрсөөр.
Уг нь бид ээрэм талд хот босгох гэж хаанаас юу барьж авахаа мэдэхгүй, санааширч суугаа бус байгаа нөөц боломжоо улс төржилгүйгээр ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал шүү дээ. Засаг, төр солигдох бүрийд алтыг барьж авдаг ч тухайн засаглалтайгаа хамт “бөхсөөр” ирснийг түүх гэрчилнэ. Хамгийн анх 1991 онд алт хөтөлбөр гэж дуугарсан хүн бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай. Социализмын үед жилд 800 кг тонн алт олборлодог байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилд 13 тоннд олборлох хэмжээнд хүрсэн. Энэ бол хэл ам дагуулсан 68 хувийн татвараас өмнөх үйл явдал.
...Урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлогчдод шинэ орд нээх, ашиглах боломж олгохгүй. Тиймээс хүссэн ч эм хүссэн ч үндсэн орд руу зүтгэж таарна. Нөгөөтэйгүүр, алтныхан тун удахгүй ажилдаа гарна. Техник тоног төхөөрөмж сайтай нь хэдийнэ мордоцгоосон байх. Гар аргаар алт олборлогчдын тухайд хууль үйлчлэх юм биш, хөнжил гудсаа үүрээд л хаана алтны судал илэрсэн дуулдана тэр зүг арилж өгөх биз. Харин аж ахуйн нэгжүүдийн тухайд эргэлзээтэй зүйл их бий...
Зөвхөн алтанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан уг татварыг их мэдэгчид зэс рүү хамаатуулж орхисноор Монголбанкинд тушаасан алтны хэмжээ таван тонн хүртлээ буурч байсан түүхтэй. Харин өнгөрсөн дөрвөн жилд энэ салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж өгснөөр 2014 онд 12.7 тонн, 2015 онд жилд 15 тонн, 2016 онд 18.2 тонн алт олборлож Монголбанкинд тушаасан нь чухамдаа оргил үе нь байж гэж дүгнэж болохоор.
Тэгээд ч сүүлийн жилүүдэд алтны ханш харьцангуй тогтвортой байгаа. Ирэх дөрвөн жилд 1000 ам.доллараас дээш үзүүлэлттэй байх болов уу. Хэрэв 2020 он хүртэл алт тушаалтыг 25 тоннд барьж чадвал Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс л гэхэд 59 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж чадах юм. Харамсалтай нь манай улсын алтны шороон ордын нөөц ерөнхийдөө дуусч буй.
Урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлогчдод шинэ орд нээх, ашиглах боломж олгохгүй. Тиймээс хүссэн ч эм хүссэн ч үндсэн орд руу зүтгэж таарна. Нөгөөтэйгүүр, алтныхан тун удахгүй ажилдаа гарна. Техник тоног төхөөрөмж сайтай нь хэдийнэ мордоцгоосон байх. Гар аргаар алт олборлогчдын тухайд хууль үйлчлэх юм биш, хөнжил гудсаа үүрээд л хаана алтны судал илэрсэн дуулдана тэр зүг арилж өгөх биз. Харин аж ахуйн нэгжүүдийн тухайд эргэлзээтэй зүйл их бий.
Гадны хөрөнгө оруулагч тодруулбал, Гацууртын ордыг ашиглах гэж буй “Сентерра гоулд” компаний тухайд таг зогссоод удаж байгаа. УИХ уг нь Гацууртын ордыг эзэмших шийдвэрийг хэдийнэ гаргасан төдийгүй хүрээнд Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан билээ. Уул уурхайн сайд асан Р. Жигжид нэгэнтээ “Гацууртын ордын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж буй. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар байх юм. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд оногдоно.
Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, гурван хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна” хэмээн мэдээлж байсан юм.
Гэвч энэ бүхэн төр солигдсоноор огт уншиж байгаагүй сэдэв болж хувирсан. Өнөөдрийн байдлаар асуудал шүүхээс шүүх дамжсаар яваа. Байдал удаан үргэлжлэх аваас Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж, Хан ресурст төлснөөс илүү ихийг төлөх ялд унана. Сентерра гоулдын араас “Алтан дорнод монгол”, “Монгол газар” зэрэг 40 гаруй компани үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа. Бүгдийнх нь эрхийг БОАЖЯ түдгэлзүүлж орхисон. Тэгж байтал аж ахуйн нэгжүүдэд эдлүүлэх 2.5 хувийн татварын хөнгөлөлтийн хэрэгжих хугацаа 2018 онд дуусна. Ийм нөхцөлд “Алт-2” хөтөлбөр хэрэгжих нь дээ. Унтаа, урагшгүй сайдтай салбарынханд эргэлзэж л байна шүү.
Эх сурвалж:mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ