Сонсголгүй сурагчдад дохионы хэлээр боловсрол олгох ёстой

img

 

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн, жагсаал зохион байгуулж байна.

 

Тус сургууль нь сонсголгүй хүүхдийн улсын хэмжээний цор ганц сургууль. Гэтэл  сонсголгүй сурагчид болон нийт сонсголгүй иргэдийн дохионы хэл, сонсголгүйн соёл, хүртээмжтэй орчин зэрэг язгуур эрхийг үл хүндэтгэн дохионы хэлээр бус амаар хичээлээ заадаг. Улмаар сурагчид хичээлээ ойлгодоггүй гэдгийг хэлж байна.

 

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн Л.Соёлмаа “Тус сургуулийн сурагч Алтансүх, Буян-Орших нар манай холбоонд хандан жагсаал зохион байгуулах тухай зар бүхий видео бичлэгийг орчуулж өгөхийг хүссэн. Бид тэдний хүсэлтийн дагуу видеонд орчуулга хийж өгсөн.  Гэтэл өнөө өглөө сургуулийн захирал Батсайхан, менежер Бурмаа нар над руу ярьж энэ хүүхдүүдийн дохионы хэлээр ярьж байгааг орчуулах ёсгүй. Асран хамгаалагч нараас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн. Энэ сургуулийн хүүхдүүд нь өөрсдөө энэ санаачлагыг гаргаад албан ёсны хэлмэрчдээс хэлмэрчилж өгөхийг хүссэний дагуу л бид хэлмэрчилсэн. Сургуулийн дээрх удирдлагуудын ярьж байгаагаас үзэхэд сонсголтой хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог бол сонсголгүй хүүхэд заавал асран хамгаалагч нараасаа зөвшөөрөл авч байж ярих ёстой юм байна. Бурмаа менежер өөрөө дохионы хэлээр хүүхдүүдтэйгээ харилцаад тэдний санал бодлыг сонсмоор юм. Сонсголгүй хүний эх хэл дохионы хэлээр боловсрол олгох цаг нь болсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Сонсголгүй хүүхдийн эх хэлээрээ сурах эрхийг хүндэлж дохионы хэл сураарай 29-р сургуулийн багш нараа” хэмээв.

 

Сонсголгүй сурагчид эх хэл дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар хичээл заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа тавьж байжээ. Тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул ийнхүү жагсаал зохион байгуулж буй юм байна.

 

Жагсаал зохион байгуулахын хажуугаар сурагчид 08.30-12.00 цаг хүртэл хичээл хаялт зарлажээ.

 

 

2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд "Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй" гэж заасан байдаг.

 

Мөн Монгол улсын боловсролын тухай хуулийн 5-р бүлэгт "иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана" гэсэн заалт бий.

 

Иймд сонсголгүй хүүхдүүд ялгаварлан гадуурхалтгүйгээр өөрсдийн эх хэлээрээ сурч боловсрох бүрэн эрхтэй.  Эрхээ эдлэх боломжийг хангаж өгөхийг сургуулийн удирдлагуудаас удаа дараа шаардсан ч хариу ирээгүй тул ийнхүү жагсахад хүрчээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
irgen:
Г. Тэгшсүрэн сэтгүүлч өөрөө сурвалжлага ярилцлага газар дээр нь очиж аваагүй, өөр сайтад тавьсан сэтгэгдэл мэдээллүүдийг хольж хутгаж утгагүй мэдээлэл бэлтгэсэн байна. Заваан залхуу амьтан бэ чи
2017-05-11
Зочин:
Том ах маань хэлгүй,дүлий учраас бид нар бүгд дохиогоор ярьж сурсан,Тэгтэл багш нар арай дэндүү байгаа юм биш үү, Яах гэж тэнд багшаар орсон юм болдоо
2017-03-29
Zochin:
Huuhdig hogjuuleh chadvarjuulah talaas ni bus emnelzuin talaas amitan surgaj bga yum shig uzej bolohgui shude
2017-03-28
90eed onii sul sonsgoltoi angiin togsogch:
Bidniig suraltsaj bhad bagsh nar hel zasal awia duudlagiin hicheel oroh ued halbaga sereenii ish sawh zergeer hel am uhaj buruu duugarsan buruu awiya gargasan hel yaria ogt saijrahgui tohioldold algadah tolgoiruu tsohih usdeh zergeer mash ih daramtaldag baisan torolhiin yu ch sonsohgui huuhduud helgui bdag tul oorigo zov awiya garhaj ug useg zov helj bgaag yaj medreh yaj sonsoh bile teged held orno gej uu estoi baij bolomgui zuil . minii ued sonsgolgui huuhdud hel zasal awiya zuin hicheelde hamgiin durgui uzen yaddag hicheel gej yaritsgaadag uneheer orovdoltoi setgel zuin ih hund daramttai nohtsold osson bid nariig dohiogoor hoorondoo yarilaa hunii amnii hairtsag unshij surah heregtei gej ih daramtaldag baisaniig ue ueiin togsogchdoos survaljlaga awaarai gej setguul hewlel medeelliinhees husie!
2017-03-28
Зочин:
sonsohgui huuhded amaara yarij hicheel zaana gedeg denduu doromjilson hereg bn daa. dohio hel medehgui baij sonsgolgui huuhduuded hicheelee yaj tailbarladag um bol?????
2017-03-28
doxio yu ch medexgui bagsh naraa.........:
Soelmaagiin tuxai bidend ogt xamaagui, bolovsrol dooshluulaxad xurdeg xen xariutsax ve? Bolovsroliin chanar muutai bagsh nar ooroo shuu
2017-03-27
zochin:
Ta nar soelmaag shuumjlex xereggui. Bidend ochuulagch xeregtei bagsh nar estoi luivardaad deerelxeed aimshigtai xariltsaatai bdag. Olon jil surch uzsen. Bagsh nar teneguudtei iim xariltsdag uneen. Odoo asuudalaa shiidex xeregtei. Gantsaaraa soelmaanii asuudal bish, erxiig tom zorchil garaad bna
2017-03-27
Zochin:
Энэ Соёлмаа гэдэг хүүхэн өөрөө хичээл заах гээд хүүхдүүдийг турхирч бгаа нь харагдаж байна
2017-03-27
Zochin:
Энэ Соёлмаа гэдэг хүүхэн өөрөө хичээл заах гээд хүүхдүүдийг турхирч бгаа нь харагдаж байна
2017-03-27
Zochin:
Энэ Соёлмаа гэдэг хүүхэн өөрөө хичээл заах гээд хүүхдүүдийг турхирч бгаа нь харагдаж байна
2017-03-27
зочин:
за да чи ч юм ойлгохгүй энд бичих хэрэггүй л хүн байна да. чиний хүүхэд ийм байсан бол чи таг дуугай, хүүхдийнхээ хохи гээд сууж байх байж. наад Соёлмаа чинь харин ч сонсголгүй хүүхдүүдийг бүр багаас нь цэцээрлэгээс нь сургаж байгаа, гадна дотноос тэр хүүхдүүдийн төлөө маш их зүйл бүтээж байгаа хүн шүү очоод үзээрэй иж бүрэн цэцэрлэг төрөөс гуйлгүй босгочихсон ажиллуулаад удаж байгаа
2017-03-27
zochin:
soelmaa gedeg chin ooroo yabuulagdaad bgaa yum bish uu dohionii helnees gadna huuhduudiig bas niigemshuuleh heregtei shuu huntei zob haritsaj surah heregtei huuhduud temtseh buruu etseg eheeree damjuulan huseltee tabih heregtei gej bodoj bna hogjliin berhsheeltei huuhduudtei ajilladag hun mash ih eherehgui humuus baidag yum bish uu
2017-03-27
зочин:
за да чи ч юм ойлгохгүй энд бичих хэрэггүй л хүн байна да. чиний хүүхэд ийм байсан бол чи таг дуугай, хүүхдийнхээ хохи гээд сууж байх байж. наад Соёлмаа чинь харин ч сонсголгүй хүүхдүүдийг бүр багаас нь цэцээрлэгээс нь сургаж байгаа, гадна дотноос тэр хүүхдүүдийн төлөө маш их зүйл бүтээж байгаа хүн шүү очоод үзээрэй иж бүрэн цэцэрлэг төрөөс гуйлгүй босгочихсон ажиллуулаад удаж байгаа
Зочин:
Ene yu gesen ug ve? Sonsgolgui huuhduud sonsohgui uchraas bagsh nar dohiogoor bish amaaraa hicheel zaahaar ted yaj oilgoh bolj bn? Tegsenees ogt zaagaagui ni deer bizdee, hicheel zaasan ajilaa hiisen ner zuuj ulsaas tsalingaa avch baival boloo yumuu???? Tegeed ter huuhduudiin bolivsrol medleg yahii?????? Ene ch arai dendene ee, etseg ehchud ni ch heleh heregtei sh dee, yugaa bodood suuj bdii??
2017-03-27
чулуунцэцэг:
Багш нарын хүүххүүхтэй сэтгэлээсээ дохионы хэлээр сайн зааж өгөөгүй гээд заримдаа гомддог биздээ.харин сайн зааж өгөөд хүүхдүүдтэй ирээдүй боловсролтой ороод дуртай байдаг биздээ
2017-03-27