Хөрсний нуралтын улмаас 200 хүн амиа алджээ
2017-04-02

 

Колумбын баруун өмнөд нутагт хөрсний нуралт үүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн уршгаар 200 гаруй хүн амиа алдсан талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

 

“Мөн 220 хүн сураггүй болж, 200 орчим хүн шархтсан” хэмээн тус улсад ажиллаж буй Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан мэдэгджээ.

 

Путумайо муж хамгийн их хохирол амссан байна. Тус мужид тасралтгүй 40 цаг бороо орж, олон мянган иргэн орон гэрээ орхиход хүрчээ.

 

Аврагчид тус мужийн 1000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бороо ороод сайхан юмаа. монголд бороо орж өвс ногоо цэцэг ургаасай.
2017-04-03
Зочин:
Манай зайсангийн уулын энгэрийэ айлуудад ийм гай бүү болоосой доо
2017-04-02