Японы инфляци Bloomberg-ийн таамаглалаас зөрөв
Өнгөрөгч гуравдугаар сард учирсан байгалийн гамшигийн улмаас эдийн засаг нь ихээхэн хохирлыг үзсэн Япон улсын суурь инфляци энэ оны долдугаар сард 0.1 хувиар өссөн. Bloomberg агентлагаас 27 эдийн засагчдын дунд явуулсан түүвэр судалгаагаар эдийн засагчид Япон улсын суурь инфляци буюу хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индексийг 0.1 хувиар буурна гэж тооцоолж байжээ. Гэтэл эсрэгээрээ яг ийм хувиар нэмэгдчихээд байна. Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Япон улсын эдийн засаг үнийн уналтын улмаас 1990 оны төвшнөөс онцын өсөөгүй бөгөөд сүүлийн саруудад иений ханш чангарч байгаа нь эдийн засгийн гол хөшүүрэг болох экспортын салбарт сөргөөр нөлөөлж байдлыг улам дордуулж байгаа дүр зурагтай. Энэ оны наймдугаар сарын сүүлээр Японы Ерөнхий сайд Yoshihiko Noda иений ханшийн чангаралтын эсрэг авах арга хэмжээгээ зарласны дотор гадны компаниудад хөрөнгө оруулахаас гадна эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжихэд зориулан нийт 100 тэрбум ам.долларыг төсөвлөсөн явдал багтаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ