Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй

img

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараагаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. АН-ын бүлэг 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулжээ. Төсвийн тодотголд ОУВС-гийн  нөхцөлтэй уялдуулан татвар нэмэхээр тусгасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн юм биш үү?

 

-АН улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа. Эдийн засгийн өсөлтөд  ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.

 

-Төсвийн хяналт, санхүүгийн сахилгыг  сайжруулах нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэг шалтгаан.  Өмнө нь эрх баригч хүчин байсаны хувьд энэ дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?

 

-Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн боломжиндоо тулгуурлаж, төсвөө барьж ирсэн. Анх удаагаа төсвийн урсгал зардлыг хассан. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосноос эхлээд орон тооны асуудлыг ч шийдвэрлэсэн. Өнөөдөр бүх зүйл эсэргээрээ явж байгаа. Төсвийн тодотголд зардлыг нэмэхээр тусгасан. Үүнийг бид нарийн судалж, шалтгааныг нь тогтооно. Татвар нэмнэ гэдэг бол ард түмний халаасыг хоослохтой адил. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ард түмэн бус төр бүсээ чангална” гэдэг үгний эсрэг төсвийн тодотгол явж байна. М.Энхболдын “Монгол орныг чинээлэг дундаж давхрагатай болгоно” гэсний эсрэг явж байна.

 

-Төсвийн зардал юу юун дээр нэмэгдсэн бэ?

 

-Төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардал нэмэгдсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын төсөв 2.2 тэрбум, ЗГХЭГ-ын төсөв 1.2 тэрбум, ЗТХ-ийн сайд 160 тэрбум, БОАЖ-ын сайд нэг тэрбум гэх мэтээр. Зардлыг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу гэдгийг эргэж харна. ОУВС зардлаа бууруулж, хэмнэлт бий болгохыг санал болгож байгаа. Бид ч үүнийг дэмжиж байна. Зардлаа бууруулж, төсвөө хэмнэх боломж Засгийн газарт бий. Иргэд тэтгэврийн насыг нэмэхгүй байхыг хүсч байна. Удахгүй шатахууны албан татварыг нэмнэ. Эдийн засаг хямралтай үед иргэдийн гол хэрэглээний татварыг нэмж, үнийн өсөлт бий болгох нь буруу. Бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох ёстой. Монгол Улс бүх хүүхдийг эрхийг тэгш хангах олон улсын конвенцид нэгдсэн тул үүргээ биелүүлэх ёстой.

 

-Төсвийн тодотголыг хэрхэн батлавал үр дүнтэй вэ?

 

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, уул уурхайгаас олох орлогын тоог бодитойгоор оруулах ёстой. 2015, 2016 оны төсөвт нүүрс, зэсийн үнийг тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр бодож оруулж байсан. Өнөөдөр энэ нөхцөл өөрчлөгдөх ёстой. 2017 оны төсвийн үнэ, түүхий эдийн өсч болох үнэ хоёрын дунджаар тусгах ёстой. Энэ бол Монголд орж ирэх экспортын орлогын нэмэгдэл болж харагдах ёстой. Хоёрдугаарт бид төсвөө өөрсдөө танаж чаддаг болох хэрэгтэй. Монголчууд бол тусгаар улс. Аль зардлаа танах вэ, алийг нь нэмэх вэ гэдгээ өөрсдөө гаргах ёстой. Ингэж чадвал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдал үүсэхгүй гэж харж байна. ОУВС-ийн сангаас 440 сая ам.доллар авах нь гол биш гэж харж байгаа. 440 сая ам.долларын халхавчинд Монгол Улсыг 5.5 тэрбум ам.долларын өрөнд оруулах чиглэлд санаатайгаар явж буй үйлдэл гэдгийг анхааруулж хэлж байгаа.

 

Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгааг бурутгаж байгаа. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байна. Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл Хуралдай гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. Төсөв мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй.

 

-580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол?

 

-580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан.

 

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?

 

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 2 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.

 

-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд мөн. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ediin zasagch:
yag unen daanch ene kolonkiin bossuud lobidood hiilgehgui bna daa
2017-04-05
ediin zasagch:
yag unen daanch ene kolonkiin bossuud lobidood hiilgehgui bna daa
2017-04-05
1000 DOLLAR:
mongold gazariin tosnii uildver hiichuul 1000 bitgii hel 500 tug boloh bolomj bna
2017-04-05
1000 DOLLAR:
mongold gazariin tosnii uildver hiichuul 1000 bitgii hel 500 tug boloh bolomj bna
2017-04-05
ene hun zuv yum heleed bnA:
UNEN ENE BOL YAAH ARAGGUI UNEN HUDLAA HELEEGUI YAG AMIDARAL DEER IIM L BNA DAANCH INIIG HUDLAA KOMENT BICHIGCH BUU NOHOI NAR ARD TUNNIII TOLGOIG ERGUULJ BNA DAA MASH IH HARAMSAJ BNA ENE KOMENT BICHIJ HOOLOO OLJ IDEJ BAIGAA HUMUUST
2017-04-05
Mgl:
Hehe ah bol yariish de dollariig 1000 d bariad l bgaa bhdahehe
2017-04-05
ediin zasagch:
yag unen daanch ene kolonkiin bossuud lobidood hiilgehgui bna daa
ediin zasagch:
yag unen daanch ene kolonkiin bossuud lobidood hiilgehgui bna daa
1000 DOLLAR:
mongold gazariin tosnii uildver hiichuul 1000 bitgii hel 500 tug boloh bolomj bna
1000 DOLLAR:
mongold gazariin tosnii uildver hiichuul 1000 bitgii hel 500 tug boloh bolomj bna
zochin:
man mongolchuudiin itgeliig hosorduulehgui baiy gevel nam dotroo unendee namaar halhalsan tootsoo bodson uls ekh orniikhoo erkh ashgiig martsan biznismenuud baigaa man-iin luivarchin hulgaichaa zailuulaarai.makh dotroosoo utukh ayultai gedeg shuu.
2017-04-05
zochin:
ene khun yaj ingej yarij chadaj bnaa.zugeer l mongolchuudaa doromjilj bna doo.uls ornoo dampuuruulaad argaa barakhdaa akhaa namaig bodooroi geed man-d yalagdaa biz dee.
2017-04-05
Зоригоо:
Тэгвэл та нарт дахиад идэх боломж байгаа л юм байна даа.
2017-04-04
Зочин:
Ulsuj bn pizda min.ajil hiiheer tsalin uhgui bn lalaraa.hutga shaana shuu hutsaad bval
2017-04-04
Зочин:
ДҮР ЭСГЭСЭН ХУУРАМЧ АРДЧИЛАГЧИД 90 ГАРЧ ИРЭЭД МОНГОЛЧУУДЫГ ХҮНСНИЙ ТАЛОНД ОРТОЛ ЯДРААСАНЫГ МОНГОЛЧУУД МАРТААГҮЙ.
2017-04-04
Talxnii une hed ve:
Erdene bataa 1 atar talx yamar unetei ve ta barag l medehgui yavaa daa unuudur maxnii borluulalt muudlaa humuus tsamaarhasandaa bish diilehguidee avch chadahgui b.a tsuvdai daivar buteegdehuun iheer zaragdaj b.a humuus ingej l udur honogiig unguruuj baihad ta yu yriad suuj b.aa yumaa meddegui bol yadaj denjiin 1000 zah deer ochood 30 minut ajillaach
2017-04-04
po:
ydarch l yvna shv erdenbataa Ergen toiron ajilgui tsalingui mongolchuud bn Cinii hajuud l danda baychud bdin bgz
2017-04-04
Зочин:
580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол? -580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан. Улс орныг сүйрүүлсэн хүний нэг дээ
2017-04-04
Зочин:
энэ ямар эргүү дагз вэ
2017-04-04
Зочин:
yadraad l baina shuu dee bid hed ny
2017-04-04