Хойд Солонгос пуужин харважээ

img

 

Хойд Солонгос улс өчигдөр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын албаныхан мэдээллээ.

 

Уг пуужин 60 км замыг туулсаныхаа дараа Японы тэнгист газардсан байна. Пхеньян “Энхтайван болон гадаадын орнуудаас ирэх давшилтаас хамгаалах туршилтын сүүлчийн алхам” гэж мэдэгджээ.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин маргааш АНУ-д айлчлаж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах билээ.

 

"Уг уулзалтыг эсэргүүцэн Пхеньян пуужин харвасан байж магадгүй" хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна.

 

НҮБ өнгөрсөн онд тус улсыг пуужин болон цөмийн туршилт хийхийг хориглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би:
хожгор толгойтой БАНЬД галзуурч дууслаа
2017-04-05
би:
хожгор толгойтой БАНЬД галзуурч дууслаа
2017-04-05
zochin:
bukanuud ingej daldaganaj bj gazriin hursnuus archigdahandee
2017-04-05