100 айл, 13 дугаар хорооллын агаарын хүхэрлэг хийн бохирдол 40 хувь багассан гэнэ

img

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, 2011 онд хийсэн ажлын тайлан, Улаанбаатар хотын агаарын чанарын 2011 оны төлөв байдал, Үндэсний хорооноос дэвшүүлсэн зорилтууд зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хурлаар 2011 оны хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхийн сацуу 2012 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн 90.0 мянган айл өрхийн 41673 айл нь сайжруулсан зуухаар, 6500 нь боловсруулсан түлшээр, 1854 айл өрх бусад бүтээгдэхүүнүүдээр хангасан байна. Мөн Монголын Мянганы Сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа сайжруулсан зуух түгээх үйл ажиллагааг дэмжиж иргэдэд худалдах үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, цахилгааны урамшуулал үзүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна. Харин энэ ажил  төлөвлөсөн хугацаанаасаа сунжирсан нь иргэдийн төдийгүй ММСС-ын “Цэвэр агаар сан”, “Хас” банк, “Сэлэнгэ констракшн” компани, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн салбар хороодын идэвх санаачилга сул байсантай холбоотой гэж үзэв. Хагас коксон брикет, үртсэн шахмал зэрэг боловсруулсан түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн “Шарын Гол-Энерго” ХХК, “Нако түлш” ХК, “Монголын алт” ХХК, “Өлзийт төв” ХХК, МонТос ХС, “Голден блейз” ХХК, “ТЭНОТЭ” ХХК, “Үртсэн шахмал түлшний үйлдвэр“ НӨҮГ үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс боловсруулсан түлш нийлүүлэх дэд бүсийн 9 хороонд сайжруулсан зуух тараасан байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хариуцан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 6000 өрхөд цахилгаан халаагч нэвтрүүлэх, цахилгаан түгээх, хангах шугам сүлжээг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгчдийн 10 мянган зуух нэвтрүүлэх, ДЦС-2-ийн дэргэдэх хагас коксын үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад оруулах зэрэг ажил хэрэгжээгүй, мөн “Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны үнийн урамшууллын журам” хугацаа алдаж гарсан, ЭХЗГ-аас хуульд нийцэхгүй, амьдрал дээр хэрэгжих бололцоогүй чадлын хязгаарлалтууд тогтоож өгсөн зэргээс ихээхэн хүндрэл учирч энэ онд 43970 өрх хөнгөлөлтөд хамрагдахаас 8746 өрх буюу дөнгөж 20%-тай нь урамшууллын гэрээ байгуулжээ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, утаагүй зуухыг дүүрэг, хороодын айл өрхийн хэрэглэдэг зуухны төрөл, хүчин чадлын судалгааг нарийвчлан гаргасны үндсэн дээр нийлүүлэх, иргэдэд өмнө нь учирч байсан чирэгдлүүдийг багасган 2012, 2013 онд гэр хорооллыг бүрэн хангаж дуусгах зорилтыг Үндэсний хорооноос тавьж байна. Агаарын чанарын мэргэжлийн албанаас 2011 оны 10-аас 12 дугаар сарын агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрөгч оны дундажтай харьцуулсан судалгаа гаргажээ. Боловсруулсан түлш тарааж буй бүсэд хамгийн ойр байрлалтай  баруун дөрвөн зам орчмын агаарын чанарын суурин харуулын үзүүлэлтээр хүхэрлэг хийн хоногийн дунджийн хамгийн бага агууламжийг бусад бүстэй харьцуулахад 3.4 дахин, хамгийн их агууламж 1.6 дахин бага бохирдолтой байна. Сайжруулсан зуух, гэрийн бүрээс, үүдний амбаар тараасан бүсэд хамгийн ойр байрлалтай хяналтын цэг орчмын агаарын хүхэрлэг хийн бохирдол галлагаа эхэлснээс хойш Офицеруудын ордон, “Монгол газар” ХХК, нэгдүгээр хороолол, 100 айл, 13 дугаар хороололд өмнөх жилийн мөн үеэс 40% хүртэл  багассан байна гэж уг судалгаагаар дүгнэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2024-07-24
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2024-07-24
zootin:
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг сонин хэвлэл телевиз радио хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ. Өөр хамгаалах газар байхгүй. 3000 хүн ажилладаг Улаанбаатар хотын цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогын нүүрсний орд уурхайд 2000 хүн ажилладаг. Хэрвээ УБ-ын нүүрсний цахилгаан станцууд татагдан буугдахад хүрвэл нийт 3000 хүний ажлын байрны асуудал босох байх л даа гэвч энэ бол 1200000 хүний амь нас, эрүүл мэндээс дээгүүрт тавигдах зүйл биш шүү дээ. Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлын улмаас хичнээн хүн нас барж, хичнээн хүн хохирч байсан ч хараагүй сонсоогүй мэт байж болохгүй. Өнөөдрийг хүртэл манай төрийн эрх баригчид цахилгаан гэрэл, халуун усны хангамжаа хямд газраас худалдан авч, Улаанбаатар хотын ард иргэдэд нийлүүлнэ гэсэн шийдвэр гаргадаг байжээ. Одоохондоо манайд нийслэл хотод байгаа цахилгаан станцаас өөр томоохон станц байхгүй байгаа болохоор тэндээс л авахаас өөр аргагүй. Хэрэв өөр газар байвал өөр газраас худалдаж авах боломж бүрдэнэ хэмээн судалж үзсэн бололтой. Ийнхүү Хэнтийн Чанадаганд Канадын компани томоохон хэмжээний цахилгаан станц барьж байгуулах гэж байна. Улаанбаатар хотод Орос улсаас байгалийн хийг дамжуулах хоолойгоор татах системийг нэвтрүүлэх компани ч гэсэн байна. Дулаан халаалтын зориулалттай халуун усаар хангах үйлдвэр (мэдээж нүүрс ашиглахгүй, харин байгалийн хий юм уу нүүрсний хийг ашиглана.) –ийг Улаанбаатар хотын зүүн зүгт барьж байгуулах гэж буй компани ч гэсэн байгаа аж. Төрөөс өөрсдөө цахилгаан, халуун усаа үйлдвэрлэе гэж шийдэхгүй байгаа болохоор ямар ч шинэчлэлт өөрчлөлт гарахгүй бөгөөд нөгөө л хямд газраасаа л урьдын адил худалдаж авах төдий. Тийм учраас л сонин хэвлэл, телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь УБ хотын иргэд цахилгаан станцаас гарах утааны улмаас хичнээн хүн үхэж, хичнээн хүн өвчин тусаж байгаа тухай хүмүүст мэдээлэх шаардлагатай. Энэ бол тун амархан зүйл юм. Аюултай бодисын хэмжээ шатах нүүрсний хэмжээтэй харьцуулвал УБ хотын агаарын бохирдол 97.5 % нь цахилгаан станцаас гарах утаа угаар гэдгийг батлах нь тун амархан. Мэргэжлийн хүмүүстэй нь ч уулзаж яг энэ сэдвээр сурвалжилж удаа дараа нэвтрүүлэг бэлдэж болно шүү дээ. Энэ тухай сонин хэвлэл, телевиз радиогоор мэдээлэхгүй бол цахилгаан станц болон нүүрсний уурхайн 5000 хүн одоогийнхоо ажлыг загас мэт чимээгүй үргэжлүүлсээр л байх болно. УБ хотын агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрэл цахилгаан, дулаан халаалтыг үйлдвэрлэдэг цахилгаан станцын нүүрс шатаахыг хориглохоос өөр ямар ч арга байхгүй. УБ бол хүн ам нь1 200 000д хүрээд байгаа Монгол улсын нийслэл хот юм. Энэхүү том нийслэл хотод яагаад нүүрсний цахилгаан станц байгаа юм бол. Ийм тэнэг нийслэл хот дэлхийд өөр хаана ч байхгүй. Ийм зүйлийг нийслэл хот дотроо барьж байгуулвал ард түмэн эсэргүүцэн сонин хэвлэл, телевиз радиогоор бөөн шуугиан тарина шүү дээ. Тэгтэл УБ хотын иргэд, сонин хэвлэл телевиз яагаад дуугаа хураагаад тэвчээд байнаа. Утаагүй зуух гэдэг үгийг хэрэглэхээ болимоор юм. Утаагүй гэж байгаа нь нүдэнд харагдах утаа л бага зэрэг багасана гэсэн үг. Бага зэрэг шүү бүрэн алга болохгүй. Гэтэл нүдэнд үзэгдэх цагаан утаанд агуулагдах цахиур ( SiO2 ) хөнгөн цагаан ( Al2O3 ) –ы хэмжээ багасахыг утаагүй хэмээн нэрийдэх ба харин өдөр бүр гэр хорооллын утаанаас 40 дахин их цахилгаан станцаас гарах азот(NO2 ), хүхэр( SO2 ), хар тугалга(Pb), мөнгөн ус ( Hg )- ны ялгарах хэмжээ хэвээрээ үлдэх юм биш үү. Гэр хорооллынхний зуухыг утаагүй зуух болгосон ч гэсэн УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд төдийлөн сайжрахгүй. Сонин хэвлэл, телевиз радиогоор жинхэнэ шийдлийг эрэлхийлсэн, шаардсан мэдээлэл цацах нь зүйтэй болов уу. Гэхдээ цагаан утаа багасах нь ч гэсэн муу зүйл биш л дээ. Харин хамгийн оновчтой шийдэл биш байхаа. Үүнтэй холбоотой бас нэгэн асуудал урган гарч ирсэн. “Шөнийн хэрэглээний цахилгааний үнийг 2 дахин бууруулна” гэсэн асуудал яригдаад шийдэгдчихлээ. Энэ сэдвийг яагаад утаагүй зуухыг хэрэгжүүлэх энэ цаг хугацаанд хөндөн авч хэлэлцэж байгааг ойлгохгүй хүмүүс байна. Тиймээс энэ шийдвэрийг одоо гаргах ёсгүй байсан. Үүний учир шалтгааныг тайлбарлавал АНУ, Герман, Франц, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд бүгд ийм арга хэмжээ авдаг. Атомын цахилгаан станц, усан цахилгаан станцууд нь цахилгаан гэрэл их хэрэглэдэг өдрийн цагаар ч хэрэглээ багатай шөнийн цагаар ч адилхан л цахилгаан түгээдэг. Тийм учраас шөнийн цагийн цахилгаан илүүдэл цахилгаан болж, түүнийгээ хямд үнээр зардаг. Энэ ч яахав болох л зүйл. Манай цахилгаан станцад ч гэсэн шөнө болохоор бойлуур ажиллуулахаа багасгахаас илүү өдрийн цагийн хэрэглээтэй адил түвшинд ажиллуулсан нь илүү ашигтай. Ашигтай байж л орлогоо нэмэгдүүлнэ шүү дээ. Цахилгаан станцын хувьд энэ л хамгийн чухал асуудал. Цахилгаан станцын л орлого нэмэгдэх нь хамгийн чухал асуудал байлгүй. Гэтэл УБ хотын агаарын бохирдлын гол шалтгаан болох цахилгаан станцын үйл ажиллагааг хотын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс аль болох болиулах, зогсоох, өөрчлөх хэрэгтэй. Гол нь нүүрс түлэхээ л болих хэрэгтэй. Сард ердөө 7 шөнө нийт бойлуурын 25 хувийг л ажиллуулахгүй байхад УБ хотын азот, хүхэр, хар тугалга, мөнгөн усны ялгарах хэмжээ гэр хорооллын бүх зуухны 1 сарын хэрэглээг зогсоосонтой адил хэмжээгээр буурна. Гэтэл цахилгаан станцын шөнийн цагийн үр ашиг, бүтээмжийг бууруулахгүйн тулд гэр хорооллын хүмүүсийн цахилгааны төлбөрийг бууруулж, цахилгаан ихээр ашиглуулъя гэж зорьж байгаа бололтой. Хэрэв тэгвэл шөнө ч өдөр ч ялгаагүй цахилгаан станц нь нүүрс түлж, бас л адилхан утаа гаргах болно. Ингэх нь цахилгаан станцын хувьд үр ашигтай бөгөөд түүний орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд дахиад л УБ хотын хүн амын эрүүл мэнд улам улам л муудна. Цахилгаан станцын орлогыг бага зэрэг нэмэгдүүлэх нь чухал уу, УБ хотын ард иргэийн эрүүл мэнд чухал уу. Одоо бол цахилгаан станцын орлого төдийлөн нэмэгдээгүй. Хамгийн гол чухал зүйл бол УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд бөгөөд үр хүүхэд, хойч үеийнхэнд хүн амьдарч болохуйц УБ хотыг үлдээх нь байгаль орчны тулгамдсан асуудал юм. Үүний тулд хамгийн гол шаардлагатай зүйл бол цахилгаан станцад түлэх нүүрсийг аль болох багасгах явдал. Аль болох бойлуурыг ажиллуулахгүй байх. Монгол Орос 2 орны хилийн заагийн ойрхон байрлах Байгаль нуурын ай сав газар нутаг нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүс нутаг билээ. Саяано-Шушенская зэрэг асар том хэмжээний усан цахилгаан станцууд цөөнгүй байдаг ба энэ жил Богучанская усан цахилгаан станцыг ч гэсэн барьж дуусгасан ба нийт цахилгаан станцын хүчин чадал 20,000MW юм. Монголын хамгийн том цахилгаан станц болох 4-р цахилгаан станцын хүчин чадал 540MW байдаг ба Монголд ашиглаж буй цахилгааны хүчдэл 800MW бөгөөд одоо ч гэсэн 200MW –ыг Орос улсаас ханган нийлүүлж байгаа. Усан цахилгаан станц болохоор шөнийн хэрэглээний цахилгааны төлбөр маш хямд. Ирэх жилээс Орос улс Монгол улсаар дамжин Хятад руу цахилгаан экспортлохоор болж байгаа. Тийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос Монгол 2 орны хооронд байгуулсан цахилгаан хангамжийн талаарх гэрээг яг үнэн бодитой мэдээллийг ард түмэнд хүргэх хэрэгтэй. Уг нь бол Оросын шөнийн хямд цахилгааныг худалдаж авах гэрээ хийн, цахилгаан станцыг шөнийн цагаар ажиллуулмааргүй байгаа юм. Хэрэв тэгвэл УБ хотын агаарын бохирдол 2 дахин буурна. УБ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Орос улсаас цахилгаан авах нь зүйтэй. Яаж ч бодсон хилийн зааг дээр орших Байгаль нуурын ойролцоох усан цахилгаан станцын 20,000MW ч гэсэн шөнийн хэрэглээний цахилгаан илүүдэж л байгаа. Монголд 400MW юм уу500MW -ыг ( усан цахилгаан станцын дөнгөж 2% ) хямд зарсан ч гэсэн алдагдалд орох ёсгүй. Учир нь усан цахилгаан станцын хөдөлгүүр нь өдөр ч шөнө ч адил эргэдэг. Үүний тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ тухай ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэн ард олонд ойлгуулах хэрэгтэй. УБ хотын цахилгаан станцын түлдэг нүүрсний хэрэглээний хэмжээг 2 дахин бууруулахын тулд Орос улсын цахилгааныг хэрэглэх талаар ард түмэнд ойлгуулвал ямар вэ. Агаарын бохирдлын улмаас 500 хүүхэд үхэж, 2000 хүүхэд өвчинд шаналан зовж, 5000 хүн эмнэлэгт хэвтэж байгаа учраас тэднийг аврах ажил үйлсийн (цахилгаан станцад түлдэг нүүрсийг бууруулах л арга олох хэрэгтэй, харин гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо гээд ч ямар ч үр дүнгүй) талаар ард түмэнд ойлгогдохоор ажиллах нь мэдээллийн хэрэгслүүдийн онцгой чухал үйлс билээ.
2012-02-15
агаарын бохирдол буурч байгаа гэж хэн дуртайн хэлэх болжээ. Үнэндээ бол хэвээрээл байгаашдээ? Жил бүрийн агаарын температураас шалтгаалж хэлвэлзэж байж болишдээ.Өөрөөр хэлвэл хүйтэн байвал илүү их гал түлнэ дулаан байвал бага түлнэ ердөөл энэ. энэ жил урьд урьдын жилүүдээс хамаагүй дулаан байгаа
2012-01-12
Ерөнхий сайд С.Батболд гэр хорооллыг одоогийнхоос нь илүү тэлүүлэхгүй гэж байгаа нь зүйтэй ч нэгэнт энд суурьшиж ажил амьдралаа залгуулж байгаа монголын ард түмний нэгээхэн хэсгийг бусад ард иргэдийн адил эрх тэгш хандаж тэдэнд ч гэсэн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж өгөх нь төр засгийн үүрэг биш гэж үү. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн дунд архинд орсон амьдралаа алдсан хүмүүс олон байгаа нь гэр хороололд хүн амьдрахад таатай орчин гэж хэлэхээр юу ч байхгүй байгаатай л холбоотой. Хүн гэдэг амьдарч буй орчин нөхцөл ая таатай байвал сэтгэл санаа нь ч орчиндоо тайтгардаг. Гэтэл гэр хороолол ямар билээ дээ. Амьд хүний амин чухал хэрэгцээ болсон халаалт дулаан, халуун хүйтэн бохирын шугам аль аль нь энд алга. Гэтэл энийг хэн хийх ёстой юм бэ? Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. 14.2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Түүнчлэн хотын агаарын бохирдлын гол үүсгэгч цахилгаан станц бөгөөд станцаас гарах утаа нь голчилон гэр хорооллын дээгүүр бөөгнөрөн үүний улмаас хамгийн их хохирч хордож байгаа нь гэр хорооллынхон гэдгийг станцаас гарах утааг харсан хэн бүгд ойлгоно. Ерөнхий сайд агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан юу болохыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж үүнийг шийдэх аргыг бодож боловсруулахыг хүсч байна. Ерөнхий сайд энэхүү асуудлыг дэлгэн тавибал агаарын бохирдлын улмаас хордож нас барсан, өвчинд шаналсан хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудал гарч ирж магадгүй ч одоогоор энэ аюулт тахлаас болж 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд нэрвэгдэж байгаа учир монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг дэлгэн тавьж шийдэх гарцыг хурдан олох нь зөв биз дээ. Энэ бол монгол улсын ерөнхий сайдын хувьд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан жинхэнэ эх орончийн зориг гаргаж байгаа хэрэг болно. Гэр хорооллынхны зуухны 30%-г утаагүй зуух гэж эрх мэдэлтнүүдийн нэрлэсэн хосгүй нэртэй ч яндантай бас дотор нь нүүрс ч ер нь юу ч шатааж болдог, хэрэв юм шатаавал яндангаас нь утаа гардаг, түлш нүүрсэнд хэмнэлттэй гээд байгаагий нь бол бүр ойлгохооргүй тийм л нэг зуухыг 53000 өрхөд ашиглуулж, түүхий нүүрсийг хагас кокс болгосон ч агаарын бохирдол багасч нааштай болсон шинж огт алга. Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2011 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 12000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. 1 сарын 10 нд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээч газар үнэнийг далдалсан мэдээллээ үргэлжлүүлсээр л байх юм. Энд мэдээлсэн зүйл 1 сарын 5нд ерөнхий сайд бас бус мундаг нөхдүүдийн мэдээллийн давталт байлаа. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй.
2012-01-11
ene chini bas uls turjsun site baina, bolimoor yuma, 1 bol bichsen setgegdel ustgana esvel oruulahgyi, yunaasaa aidag bainaa...
2012-01-11
bichsen setgegdel oruulahgyi bna
2012-01-11
Тиймээ утаа багасаагүй. Улс төрийн ашиг сонирхолд нийцүүлж судалгаа шинжилгээний үр дүнгээ гуйвуулахыг болих цаг болсон бишүү. Ард түмэн бид сохор биш. Монголчууд минь бид алиин болгон хүлцэнгүй байх юм бэ? Сонголтоо зөв хийж суръяа, хариуцлага тооцож суръя
2012-01-11
Тийм шүү. Төрийн тэргүүнд заларч байгаа эрхмүүд ард түмнийхээ эрүүл мэндээр бизнес хийхээ болих цаг нь болсон бусуу?! Эрхмүүд минь та нар ажлаа хийж байхдаа хорт утаагаар амьсгалж байдагаа мэддэггүй юмуу. Хэн ч харсан утаа нэмэгдсээр байтал ингэж улс төрийн ашиг сонирхолд нийцүүлж судалгаа хийж олны тархийг "угаахаа" больмоор юм. Хүмүүсээ бидний төлөө, эх орныхоо төлөө гэх сэтгэл зүрхтэй хүнийг сонгох цаг болжээ ...............
2012-01-11
bagassan gej hudlaa bhaa. huher unertdeg ni yg unen shuu 13 r horoolliin bairand. orshin suugchid ni barag medehgui. gadnaas irsen hund unertdeg ni medregddeg. denduu aimaar baidag shuu geriin hushig bol dan har huu boldgiim daa.
2012-01-11
Би 13-р хорооллын оршин суугч байна. Энэ жил утаа, агаарын бохирдол нэмэгдсэн үү л гэхээс багассан юм огт байхгүй!!!!! Төр засгийн мунхаг эрхмүүдийг 7 хоног эсвэл 1 сар гэр хороололд амьдруулахсан. Телевизийнхэн Танайд хоноё гэдэг нэвтрүүлгийнхээ оронд 76-г нэг нэгээр нь гэр хороололд хонуулдаг нэвтрүүлэг хийгээсэй. Тэгвэл арай ядан хоног өнгөрөөж байгаа ард түмнийхээ амьдралын зах зухаас нь мэдрэнэ дээ.
2012-01-11
za bitgii zal za
2012-01-11
одоо бүр улайм цайм худлаа хэлдэг болжээ. МАН,АН-аас салж байж л монгол улс утаагүй болно. энэ бол гарцаагүй
2012-01-11
өмнөх жилийн мөн үеэс 40% хүртэл багассан байна гэжээ тэгвэл 3 жилийн дараа утаагүй болох юм байна
2012-01-11
MAH = Mongoliin nuuts Komunist Nam
2012-01-11
utaag buuruulah neriidleer MAH-n heden garuud bussiness-ee l demjdeg bolson sh dee.
2012-01-11
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-11
MAH-iin niisleliig ali boloh udaan horduulah terrorist ajillagaa amjilttai heregjij baina. Ulaanbaatarchuudiig dahiad 10 jil utaagaar horduul gesen Hyatadiin Komunist Namiin daalgvariig MAH chand biyeluuleh bolno.
2012-01-11
MAH = Mongoliin nuuts Komunist Nam
Огт үгүйсгэж болохгүй байхаа. Бага зэрэг багассан л байж таараа. Гэхдээ ирээдүйд зуух тараах биш арай том хөдлөх ёстой байх. Манай энэ дээдчүүд ч дээ хүний төлөө юм хийх улс биш байна. Нэг хэмжээгүй эрхт хүн гарч ирвэл харин элдэв нөлөөнд нь орохгүй юм хийж болох байх.
2012-01-11
delhiin eruul mendiin baiguullagiin standartaar gamshgiin baidal gej tootsogdoh hemjeenees 10 dahin ih utaatai baihad uunees iluu nemegdene gej yu baihav dee. 40 huvi bagassan gedeg bol ulger sh dee. zam zasvar utaa 2 tomchuudiin mongo hiideg 2 gol zuil uchir shiideh sonirholgui baidag n nuuts bish.
2012-01-11
bagasaagui bh aa,,, gehdee nemegdeegui gej heleheer bol bgaa. orshin suugch ...
2012-01-11