Нийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг өдөрлөг хийнэ
2017-04-24

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Ням:
Заваан зах гэж байдаггүй юмалдаа арчаагүй хүмүүсийн тархины өнчрөл аливаа юмыг заваан болгож харагдуулдагт л гол чанар нь оршиж байгаа юм. Захаас амьдралаа залгуулж байгаа олон мянган хүмүүс байна уу гэвэл байна аа харин тэднийг төрөл зүйлээр ангилах хэрэгтэй бүгдийг нь зах хэмээх нэг том тогоонд оруулаад чаначихсан. Техникийн болон барилгын материалын төвлөрсөн бөөний төвийг хотоос гаргахаас аргагүй шүү дээ хотын удирдлагуудаа. Өнөөдөр тэнд хэн амьдарч байна хэн өсөж бойжиж байна мэдээж МОНГОЛЧУУД. Бид эрүүл саруул орчинд амьдармаар байна шүү дээ хэдэн төгрөгтэй хүний өмнө бид бөхийчихсөн, сонгууль хэмээх дөнгө гаваар гавлуулчихсан зүйлийг ТӨРИЙН ТӨМӨР НУДАРГААР тас таталдаа юунаасаа айдгийн.
2017-04-24