Үндсэн хуулийг өөрчлөхөд гадныхан оролцох вий гэсэн болгоомжлол байгаа

img

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга явагдаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга явуулах хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно. Хувь гишүүний тухайд шинэ Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэж ирсэн үүрийг үнэлдэг.   Салбар салбараас шалтгаалсан асуудал, эдийн засгийн хүндрэл, засаглалын хямрал зэргийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаагүйгээс үүдэлтэй гэж тайлбарлах хэсэг байдаг. Манай шинэ Үндсэн хуулийг бусад орнуудтай харьцуулахад сайн боловсруулагдсан гэж боддог. 1992 онд Монгол Улс түүхэндээ дөрөв дэх бие даасан шинэ Үндсэн хуулиа баталсан. Алдаа оноотой зүйл байгааг үгүйсгэхгүй.  Гэхдээ батлагдсанаасаа хойшхи 25 жилийн хугацаанд янз бүрийн хүндрэлтэй байдал руу түлхээгүй гэж бодож байна. Зөв зохицуулалттай,  эрх мэдлийг нэг талд нь гараагүй, харин ч тэнцвэртэй байдлаар төрийн зохицуулалт агуулж байсан. Сул тал нь гэвэл хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай юм шиг хардаг. Дэлхий дээр тогтолцоогоо авч ирсэн цөөн улсын нэг. Ер нь буруу зөрүү шийдвэр хүн хоорондын харьцаа, ажиллах арга барилаас шалтгаалдаг. Гэтэл хүнээс шалтгаалсан зүйлийг Үндсэн хууль руу чихэж болохгүй, системийн доголдлын буруутан нь хувь хүмүүс.  Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуулиндаа гар хүрэх гэж байгаа бол болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Хамгийн  гол нь хувь хүний хариуцлага чухал.

 

-Үндсэн хуулийг өөрчлөлт санал асуулгад парламент хоёр танхимтай байх тухай асуулт байсан. Хоёр танхимтай парламенттай байхыг таны хувьд дэмжиж байна уу?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг харахаар хоёр танхимтай байх,  АИХ, бага хурал байх хэрэгтэй гээд ярих юм. Гэтэл өнөөдөр эдийн засаг ямар байгаа билээ. Одоогийн 76-д хичнээн хэмжээний  зардал гаргаж байна. Хоёр танхимтай байхын учир шалтгаан ямар байх вэ гээд олон асуудал урган гарч байна. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалдаа эрх мэдлээ өгөх хэрэгтэй гэж байна. Сонгодог парламентын засаглалтай улсад Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгөөд,  парламент тараах эрхийг ч гүйцэтгэх засаглалдаа өгсөн байдаг. Ерөнхий сайд дангаараа танхимаа бүрдүүлж, улс орны язгуур эрх ашгийг хамгаалдаг. Харин манайд оновчтой хувилбар нь юу вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дахиад хоёр танхимтай байх хэмжээний зардал мөнгө бий юу, их хурал, бага хурлын шийдэх эрх, хэм хэмжээ юу байх вэ? Өөрчлөлт хийх гэж байгаа бол ухаалаг хандах хэрэгтэй юм. Яаран Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага байна уу.  Өөрчлөлт хийх гэж байгаа бол ухаалаг шийдэх хэрэгтэй.  Улс орныг хямралт байдал руу битгий түлхчихээсэй, зөв шийдэлд хүрээсэй гэж бодож байна. Хэлэлцүүлэгт гадныхны гар хөл ороод явчихаж байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол бий. Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагад гаднын оролцоо орох гээд байдаг нь ажиглагддаг. Тиймээс аль болох Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа бодолцож, аль нэгэнд хөтлөгдөхгүйгээр төрийн шийдвэрийг гаргаасай, туйлын болгоомжтой хандах ёстой.

 

-Эдийн засгийн хямралаас гарахад  Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нэмэр болох уу? Энэ хуулийг батлагдвал валютын урсгал сайжирна гэж байсан.

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль байх ёстой. Гэхдээ орж ирж байгаа томъёолол нь буруу орж ирсэн. Хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь өөр ойлголт. Одоогийн орж ирсэн хуулийн төсөл нь Арилжааны банкны тухай хуулийг засч, Үнэт цаасны тухай хуулиас авч, дүрмийн санг нь 500 тэрбум төгрөг байх босго тавьсан хууль.  Хөрөнгө оруулалтын хууль хувьцаа, арилжаанд ямар зохицуулалттай явагдахыг тодорхой заах хэрэгтэй. Аливаа зүйлийг хямд үнэтэй аваад цааш нь өндөр үнээр дамлаж зарах маягаар Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явагддаг.  2013 онд Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан байдаг. Гэвч тэрнээс хойш гадаадын хөрөнгө оруулалттай банк, хөрөнгө оруулалтын сан нэг ч бүртгэгдээгүй. Улс төрийн тогтворгүй байдал, төсөв санхүүгийн сахилга батгүй байдал,төрийн бодлого нь нэгдмэл биш байсан учраас хөрөнгө оруулалт орж ирээгүй. Гадныхан  бидний тухай нарийн мэдээлэлтэй байгаа. Хөрөнгөө оруулж ирэх гэж байгаа хүмүүс Монголын улс төрийн байдал цаашдаа ямар байх нь вэ, хууль эрхзүй нь тогвортой байх нь уу зэрэгт нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Хууль батлагдсаны маргааш сайхан болчих юм шиг сэтгэж болохгүй.

 

Бидний яриад байгаа оффшор бүсэд хөрөнгө оруулалтын үндсэн компаниудын тоглолт явагдаж,  сангаа  бүрдүүлж байна. Тэндхийн эрхзүйн зохицуулалтаар бусад компанийн үйл ажиллагаа явагдана. Түүнд Монгол Улс бүртгүүлээд л болно. Манай Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгүүлсэн сан ч байхгүй.  Хэрвээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах гэж байгаа бол Үнэт цаасны, банкны, санхүүгийн зохицуулах хорооны зэрэг холбогдох хуультай уялдуулж өгөх хэрэгтэй. Ер нь Монгол Улс хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол улс төрийн тогтвортой байдал хамгийн түрүүн чухал.  Татварын ямар орчин бүрдүүлэх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Татварын нэн таатай орчин гэдэг бол оффшор бүс. Англи,саксоны хууль эрхзүй, шүүх засаглалд найдаж компаниа байгуулж байна. Гэтэл манайх өнөөдөр хуулиа батлаад, маргааш хүчингүй болгож байгаа давалгаатай эрхзүйн зохицуулалттай газар  мөнгө тогтохгүй. Үүнийг тогтоохын тулд  татварын таатай орчноо бүрдүүлэх хэрэгтэй.

 

-Оффшор бүсийг манайхан хууль бусаар олсон орлогоо хадгалдаг газар гэсэн ойлголт өгсөн. Тиймээс ч төрийн албан хаагчид оффшор бүсэд  данстай байхыг хориглосон хууль батлан гаргаж, эргийн гаднах мөнгийг дотооддоо оруулж ирэхээр болсон. Энэ хууль хэр үрдүнтэй хэрэгжинэ гэж үзэж байна вэ?

 

-Оффшор мөнгө байгаа гэж яриад  байх юм. Оффшор бүс бол улстөрчдийн мөнгөө нуудаг газар биш. Оффшор бүс татварын нэн таатай орчин бүрдүүлсэн, бизнес эрхлэгчдийг боломжоор нь хангасан газар. С.Баярцогттой холбоотой мөнгө оффшор бүст байсан асуудлаас үүдээд буруу ойлголт өгсөн.  Үнэн зөвийг цаг хугацаа хариулах биз.

 

-Таныхаар  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зөв үү? Эрх баригчид өр нэмлээ гэсэн шүүмжлэл дагалдаж байгаа.

 

-Өөр сонголт байхгүй. Санхүүгийн эрхзүйд байдаг аргачлал. Улс орнууд бүгд л өр ширтэй байгаа. Хамгийн сайн нөхцөлтэй зээл.  Бид сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрт амласан зүйл байгаа. Гэхдээ бид өмнөх Засгийн алдааг  давтаад явбал 20-30 жилд давахааргүй гүн ангал руу орно. Энэ нь улс үндэстний аюулгүй байдал юунаас чухал. Тиймээс бид ОУВС-гийн шаардлагыг хүлээж авахаас өөр гарц байгаагүй. Хүүхдийн мөнгө зэрэг тодорхой хэмжээний нийгмийн халамжийн бодлогоосоо татгалзаж, төсөв, санхүүгийн хатуу бодлого барьж, зарим татваруудыг нэмэх шаардлагыг тавьсан  учир бид буланд шахагдсан.  Өөр сонголтгүй бид “зовлонгийн түргэн, жаргалын удаан” гэдгийг сонгоод ОУВС-гийн нөхцөлийн дагуу явсан. Бид эдийн засгийг богино хугацаанд сэргээж, уналтаас хурдан гарч цаашаа явахын тулд энэ зөв гарц.

 

ОУВС өөрөө орж ирээд Монголд “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр боллоо гэсэн шийдвэр нь Монгол Улсын эдийн засаг үүнээс цааш дахиж унахгүй гэдгийн баталгаа. Монголд хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад маш том итгэл өгч байгаа зүйл. Олон улсад Монголын эдийн засаг дахиж унахгүй, өсөлтийн замдаа явна гэсэн баталгаа нь мөнгөнөөс үнэ цэнэтэй. Энэ хөтөлбөрийг дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbv:
ju jarichiig n hen zaaj ugdug bol jugaa oilgoh ve de ene amitan
2017-04-25
IRGEN:
BUU TENEGTEED BAI. YUGAA OILGOJ UIH-D SUUDAG BAINAA. ENE MANGUU.
2017-04-25
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-25
Иргэн:
Офшор бүсэд гадна дотны улстөрчдийн луйврын мөнгө байршиж байсан нь аль хэдийн илэрчихээд байхад энэ нөхөр юу гэчихэв ээ??
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25
unen:
iim nuhud ih hurald baigaa bolohoor ...........argagui shuu dee
2017-04-25
pkxny:
сумьяабазар оффшор гэдгээ одоо хүртэл ойлгоогүй яваа бололтой ийм тэнэг нөхөд төрд баигаа учраас энэ монгол орон дампуураад баина
2017-04-25