Нэр дэвшигчийг тодруулах сценари хэрхэн явагдах вэ

img

 

Ирэх амралтын өдрүүдэд улс төрийн намууд  амсхийх  байтугай  унтах завгүй бужигнацгаах нь. Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ парламентад суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван нам тодруулна.  Энэ удаад улс төрийн хүчнүүдээс Ерөнхийлөгчийн сонгууль намын дарга нь ямар нэг өрсөлдөгчгүйгээр, хурлын төлөөлөгчдөөрөө 100 хувь гар өргүүлэн тодрохгүй.  Ер нь тэр цаг үе ч ард хоцорсон бололтой.

 

М.Энхболдтой  өрсөлдөх үү, ухрах уу

 

Эрх баригч хүчнээс намын дарга М.Энхболд нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой. Гэхдээ  түүнтэй заалнаас өрсөлдөх Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гээд цөөнгүй эрхмүүдийн нэрс хөвөрч байна. Хэнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх нь бага хурлын төлөөлөгчдийн бус фракц бүлэглэлийн тохирооны асуудал. Гэхдээ энэ удаад  үндсэн хотын буюу намын даргын фракц их, бага хурлын төлөөлөгчдийг олонхийг бүрдүүлж байгаа.  Хотын фракцынхан М.Энхболдыг МАН-ын дарга болсны дараагаар бага хурлын гишүүнээр томилогдон,   аймаг, орон нутгийг зорьж, хөдөөгийн уул талаар  бодлогын үр тарьж яваа.

 

Харин М.Энхболдоос бусад горилогчдын хувьд намдаа гэхээсээ бага хуралд дэмжигчид цөөнтэй. Тиймээс  л нэрээ дэвшүүлэх нь бэлгэдэл төдий байх гэж ажиглагчид үзэж байна. Ер нь нэр дэвшигчийг тодруулах үед аль нэг өрсөлөдөгч нэрээ татаж, ухралт  хийх зэрэг сценари улс  төрд байдаг л үзэгдэл.

 

Нэр дэвшигчийг “сонгох” эрх АН-ын даргад бий юу

 

Хувь заяаны эсвээс  улс төрийн цаг хугацааны хайчилбараар ч гэх үү С.Эрдэнэд, АН-ын даргад Ерөнхийлөгчид нэр дэвших эрх энэ удаад бүрдээгүй.  Тэрбээр сөрөг хүчний суудлыг УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд л  бүрдүүлж чадсан намаа ирэх дөрвөн жилд  чиглүүлж,  дотоод аппаратаа зангидан, цаашлаад сонгогчдын итгэлийг эргүүлэн татах их үүрэг хүлээсэн. Хэрэвзээ энэ үүргээ нэр төртэй биелүүлж, ирэх сонгуульд намынхаа  парламент дахь суудлыг ахиулан, шилдэг удирдагч гэдгээ баталж чадваас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замаа засна гэсэн үг.

 

Гэхдээ энэ бүхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  эсэхээс ч хамаарах болоод байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болчихвол ялсан намын нэр дэвшигч л дараагийн төрийн тэргүүнээр сонгогдоно.  Ямартай ч өнөөдрийн тухайд  АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн  эрхмүүдийн дунд өрсөлдөөн ширүүсээд эхэллээ. Н.Алтанхуяг,  Д.Дорлигжав, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл гээд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авахаар бэлтгэл ажилдаа эрт орцгоосон.  Нэр дэвшигчид  намын гишүүдийнхээ олонхийн саналыг авах гэхээсээ намын даргатай тохироо хийсэн нь илүүрхэх байх. Учир нь шинээр байгуулагдсан Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дийлэнх нь намын даргын тодруулбал  “Шонхор” фракцаас бүрдэж байгаа. Тиймээс өөрөө нэр дэвшин өрсөлдөхгүй ч Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг “сонгох” эрх  намын даргад бий.

 

МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн эрэлд

 

Гуравдагч хүчин МАХН-ын хувьд  Н.Энхбаяр нэр дэвших чин хүсэл өвөрлөж байгаа. Харин түүнд намаасаа дотроос нь бус гаднаас эсэргүүцэх хүчин зүйл их.  Улс төрийн намууд гэхээсээ төр, засгийн хүрээнд  түүнд хамаарах хаалтын асуудал яригдана. Тиймээс л  МАХН-ынхан нэр дэвших дараагийн хүнийг гаргаж ирэхээр ярьж  байгаа юм билээ. Ингэхдээ нам дотроосоо бус нэр дэвшүүлэх “бонус”-тайгаар  гаднаас гишүүнчлэл элсүүлэхээр санал хүргүүлсэн байна лээ.  О.Баасанхүү гишүүний хэлснээр гурван үеэрээ Монголын төрд зүтгэсэн, дипломатч Л.Эрдэнэчулуунд санал хүргүүлээд байгаа ч хариу нь одоогоор ирээгүй гэж байсан.

 

Ийнхүү улс төрийн намууд нэр дэвшигчээ ирэх өдрүүдэд тодруулж, тавдугаар сарын 2-нд СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах юм.

 

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
amarjargal l haragdaad bgaa yum daa
2017-04-30
Дорж:
Хятад хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж болдог юм уу?
2017-04-30
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-04-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-04-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-04-29
Зочин:
Аль ч намаас нь ялгаагүй нэр дэвших гээд байгаа хүмүүс ичих нүүрээ элгэндээ наасан, албан тушаал, эрх мэдлийн төлөө яасан их шунадаг хүмүүс вэ гэдэг нь харагдаад байна шүү хүмүүс ээ.
2017-04-29
зочин:
Монголын ард түмнийг Малчин малчин бишээр н ьялгаварлана Хүүхдийг бас ялгаварлана Уул нь халамж биш Хүнээ өсгөх төрийн бодлого байх естой Хөгшидөө ялгаварлана Өндөр настан хотод ороод автобусаар зорчих гэтэл явуулахгүй мөнгөөр зорч гэнэ Намаар нь ялгаварлана Жирийн ажилчинг ч хүртэл аль намын үед ажилд орсон бэ гэнэ Энэ ч арай хэтэрлээ шүү
2017-04-29
зочин:
Олон түмэн минь ээ МАН ын мөрийн хөтөлбөр 180 градус эргэсэн шүү УИХ өөрсдийн зөрчлийн хууль хэлэлцэхгүй жирийн иргэдэд зориулсан зөрчлийн хууль батлах гэж байна Эдэнд даруулага хэрэгтэй Ялангуяа газрын наймаачинг ерөнхийлөгчид битгий гаргаарай
2017-04-29
n.enhbayr zuv songolt:
UUL NI ENH BAYRIIG GARGACHUUL USHUUGUU AVNA AVAH AHDAA BUUR TSUSII NI HOLIOD UGNU .HULGAICHIIG HULGAOCHAAR DARUULAAD AVNA .TERTEI TERGUI ED NAR IDEJ UUHAAS UUEIIG HIIHGUI ZA INGEED HULGAICH NARIIN TOO TSUURUUD HUCH NI SULRAAD IRHIIN TSAGT ODOO TURD AJILLAJ BUI GAIGUI HUMUUS MAANI UNDIIJ TURUU UUD TATNA HIGJILIIN GARTS NI ENE L BAINA .NAD SHIG MULGUU ARDUUD UYNGAA BATZANDAN METIIG DAGAJ GUDMAND GARAAD ULSAA MANDUULLLAAA YU KKK ARD BID AJIL HIIJ L GEREE TEGSHILJ ULSA UID TATNA
2017-04-28
Зочин:
махныг сонгох цаг болсон дахин хууртахгүй
2017-04-28
ЗОЧИН:
МАН АН ЯГ АДИЛХАН ХУЛДГААЧ ОФФШОРТОН НАМУУД ШДЭЭ ИЙМ ХУЛГААЧУУДИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ГАРГАН ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА МАНЫГ ХАР АМАЛСАН АМЛАЛТАНДАА ХҮРЭХГҮЙ АРД ТҮМЭНИЙГ АЛБААР ЯДУУ БАЙЛГАЖ СОНГУУЛЬД АШИГЛАЖ БАЙДАГАН ҮНЭН 10, 20 ТӨГ ХУУРЧ ХҮЧЭЭР ХАРЧ БАЙНА ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ШУДАРГА БАЙХ ЕСТОЙ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ДАЛААЛГАЖ ТӨР БАРИЖ БАЙНА ЯДАРСАН ИРГЭД ДАХИН ХУУРТАХГҮЙ ШҮҮ БИД ТЭНЭГ БИШ МАХНЫГ ДЭМЖИЖ ӨӨРЧИЛӨГДӨХ БОЛСОН УРИАЛЖ БАЙНА МИНИЙ МОНГОЛЧУУД АА
2017-04-28
Зочин:
AН Амаржаргалыг яагаад дэвшүүлэхгүй бна амараагаас нэг л жийрхээд байна даа но той хүмүүс
2017-04-28
Зочин:
Батүүл нэртэи Баттулга хөлтэи бусад нь сураггүи ээ намынха гишүүдээсээ тасарчихсан амиа бодсон гарууд баисан
2017-04-28
Zochin:
Amarjargaliig demjij baina
2017-04-28