АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн аваад 100 өдөр болж байна. Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон цагаас Солонгосын хойг дахь уур амьсгал хурцадсан гэхэд болно.
Тэрбээр мөн Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийг зогсооно хэмээн мэдэгдэхээс гадна тус улсад шахалт үзүүлэх зорилгоор Тэнгисийн цэргийн цөмийн шумбагч онгоцоо Өмнөд Солонгос руу илгээсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Трамп өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Уныг магтжээ. Трамп түүнийг “Ухаалаг нэгэн” хэмээн тодорхойлсон аж.
“Тэр 27 настайдаа Хойд Солонгосыг удирдах болсон. Түүний эцэг таалал төгссөний дараа тэрбээр эх орноо удирдах болсон. Хүмүүс түүнийг шүүмжилж байсан ч энэ насанд нэг улсыг удирдах амаргүй” хэмээн Трамп мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |