Эрдоган Сирид гал зогсоохыг дэмжлээ
2017-05-05

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-д төрийн айчлал хийж буй билээ. Тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, олон улсад тулгамдаж буй зарим асуудлаар хэлэлцсэн юм. Удирдагчид хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ “ОХУ-Турк улс хамтран Сирид улсад гал зогсоохоор болсон” хэмээн мэдэгджээ.

 

 

“Энхтайвны төлөө гал зогсооход бэлэн” гэдгээ Эрдоган мэдэгдсэн аж.

 

АНУ-ОХУ, Сирий томоохон хот, суурингуудад гал зогсоох гэрээг байгуулахаар төлөвлөж буй юм. Уг гэрээнд Турк болон Иран улсыг татан оролцуулах сонирхолтой буйгаа Кремлийн тэргүүн Путин хэлсэн. Энэхүү гэрээнд хамтрахаа Турк мэдэгдсэн бол Ираны эрх баригчид хараахан шийдвэрээ гаргаагүй байна.

 

Казакстаны нийслэл Астана хотноо НҮБ-ын зуучлалаар олон улс Сирид энхтайван тогтоохоор энхийн уулзалт зохион байгуулж байгаа.

 

Энэхүү уулзалтын үр дүн хэрхэхээс АНУ, ОХУ гал зогсоох гэрээг байгуулах эсэх нь тодорхой болно.

 

Хэрвээ сөргөлдөгч талууд болох Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол гал зогсоох гэрээг байгуулсан ч Сирийн газар нутагт уг гэрээ хүрч чадахгүй гэдийг Путин онцолсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин