
Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх олон нийтийн санаачилгын хүрээнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хэрэгжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж, хүүхдэд аюулгүй гэр бүл, нийгмийн орчин бүрдүүлэх олон талт хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг жил бүр алдаршуулах зорилгоор “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“ уриан дор “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам зохион байгуулах боллоо.
"Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“ уриан дор “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадмын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд явагдаж, ETV телевиз орон даяар шууд дамжуулах ба Монголын Хүүхдийн төлөө санд хөрөнгө босгох “Бойтогтой Монгол” хүндэтгэлийн зоогийн ажиллагаа зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ