Өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулахгүй байж болохгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Хянан шийдвэрлэх асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

 

-Хүн эцсийн удаа Монголын шүүхэд хандах боломжийг хаасан. Үүнийг та нар яаж ойлгоод байна. Хяналтын шатны шүүх гэхээр өмнө нь Улсын дээд шүүхэд улсын прокурор, ерөнхий шүүгч нар хэлэлцдэг байсан. Одоо болиулсан. Уг зүй нь анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх гэж байсан. Хаана ч ийм зүйл байдаг. Үүн дээр тайлбар авъя. Үндсэн хууль баталсан түүхээ мартаад байгаа юм. Тэр үед Эрүү, иргэний шүүхийг салгах ойлголт байгаагүй. Монголд ч ийм ойлголт байгаагүй. Та бүхэн холиод байна. Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Нийт шүүгчдийн хурлыг сэргээж байгаа. Ингэхдээ томилгоо, нормативтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хянан шийдвэрлэх шүүхэд гомдол гаргаж болно. Нийт шүүгчдийн хурлын асуудал одоо ч хэвээр байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Өсвөр насны  гэж юу гэсэн нэр вэ. Хуучин насанд хүрсэн, хүрээгүй гэж л насаар нь ангилдаг байсан. Мөн сонин сонин нэр томъёолол оруулж ирэх юм. Хавтас хэргийг хариуцна гэж ямар юм байдаг юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед бичилтээ янзалмаар байна. Монгол хэлээр хэзээ бичиж сурах вэ та нар, модон юм бичээд байх юм.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Эрүүгийн хуулиар ийм нэр томъёо оруулж ирсэн. 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Мэтгэлцэх зарчмаар прокурор, өмгөөлөгч хоёр ордог. Гэтэл прокурорын саналаар  өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулахгүй гэсэн зүйл байхгүй. Мэтгэлцэх зарчим байхгүй болж, прокурор дураараа шийдвэр гарах нь. Энэ саналаа татаж ав.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Энэ хуулийн 5.7-д зааснаар хамтрах ажиллах этгээдтэй холбоотой зохицуулалт. Прокурор хамтран ажиллах этгээдийн асуудлаар өмгөөлчид мэдэгдэхгүй байж болох талаар заасан. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Хамтран ажилласан этгээд гээд яриад байгаа юм. Гүйцэтгэх ажлыг байцаан шийтгэх хуулинд түлхүү оруулах юм яриад  байна. Гүйцэтгэх ажлыг байцаан шийтгэх, шүүхийн шатанд түлхүү оруулвал алдаа гарах магадлал өндөр болдог. Томъёолол нь хүртэл буруу. Хамтран ажиллагч гэж ямар юм байсан юм. Ямар хамтран амьдрагч биш. 

 

Ийнхүү уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын санал хураалт үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mongoliin huuliig hamgiin ih zavhruulj baigaa zyil bol prokuror. Prokuror hergiin materialiig zasaj bicheed hyniig hils hergeer shorond hiij baina. Huuramch emchiin dygnelt garguulj hils hergeer shorond hiij baina. Mordon baitsaaltaar togtoogood oruulaad ireheer heregsehgyi bolgojbaina. Ingej huuliig buzarlaj baihad ulsiin prokor heregt oroltsohgyi gedeg.
2017-05-12
Зочин:
Mun gorigui ee,,, umguulugch ulsiin yallagch 2 yag adilhan erhtei shuuh hurald oroltsdog yum...prokuror zuvshuurul uguud bhdaa yaahav dee... Ene h hurald chini ene niigemd huulich nar hovordson yumuu....umnuh eruugiin huuli bol bolomjiin huuli bsan shuu. Gehdee gants neg zuil angid harj uzeh yum bdag l bsan. Jni 181.1 gm. Heleh muu ug ch algaa.
2017-05-12
bi hardah erhtei:
Turiig huchguiduuleh uil yavts yavagdaad baina aa daa yanz ni Nyambaataraa ta henii zahialgaar uuniig hiigeed baina??? Huuliin akuluud yagaad duugui baigaad baina??? Undesnii ayulgui baidliin zugees hyanah ni deer baih shuu!!!! Yul bolood baina daa!!!!!!!!
2017-05-12
Зочин:
Yy
2017-05-12
hahaha:
odoo ta nar haraaarai nyamdorj iig .. erunhiilugch songogdtol henii talaar . heniig sain muu yu ch dugrahgvi baih sezon ni ehelchihsen .. kkkkkk . harin songogdson ii daraaa .ter hvn nymdorjiin huvid burhan ni bolchihno hahaha .
2017-05-12
Цнд:
Энэ нэг хуухнаг ахлаад байхдаа яадаг бн. Хуульч мэрэгжилтэй акулууд нь юу хийж бдг бн
2017-05-12
irgen:
yu gesen yg ve , omgoologchiig shyyh hurald oruulahgui gesen um baidag umuu,,,,ene tord chin dandaa medrel muutai, hooson tolgoitonguud suudag umuu ???!!! Nyamdorj sain dugarch baihgui bol ard tymen talhaa olj ideh geed zavgui, anhaaraagui hoorond naaduul chin byr ballaj tavidag tenegyyd baina
2017-05-12