Өдөрт 40-50 согтуу жолооч саатуулагдаж байна

img

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар өчигдөр /2017.05.24/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

 

Өнгөрсөн амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 115 жолоочийг илрүүлэн саатуулсан.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

2016 оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Согтуу:
Өдөрт согтуу 50 жолоочийн эрхийг хасаад байвал цөөн л машин хотод явмаарсан. Авилгал аваад л үнэмлэхийг нь буцаагаад өгдөг юм байх даа? Үнэхээр гайхмаар юмаа!
2017-05-25
bi sogtuu mashin baridag:
BI SOGTUU YAVJ L BAISAN ODOO BODOOD BAIHNEE SOGTUU MASHIN BARISAN HUMUUSIIG SHUUD BUUDAAD HAYJ BAI .OLNII UMNU HARUULJ BAIFAAD BUUDAJ AL UUR GARTS BHGUI EE TANII HUURHUN URIIG NOVSHIIN SOGTUU JOLOOCH DAIRCHUUL YAMAR BH VEE AMIDRAH GD ZUTGEJ YAVAA TANIIG URSGAL SURSUN SOFTUU GER BULTEI CHIN NUHCHUUL YAHAV IIM HEREG ZUNDUU GARCH BN SHHUD L GAZAR DEER NI NAM BUUDAJ BAI
2017-05-25
Зочин:
Хаха. Тэнэг оркуудыг зүгээр нийгмээс тусгаарла. Хүзүүнд нь пайз зүүлгээд гудамж талбай цэвэрлүүл.
2017-05-25
irgen:
Ene arhichin hymyysiin ger orniihon gej yamar hymyys baidag bainaa,,,,,,zoohon mongolchuudiig alaad duuslaa muusain arhichid, Odoo eroosoo sogtuu mashin joloodson hymyysiin mashiniig ulsiin orlogo bolgoh heregtei,,,,oor arga alga, huuli garga !!!!!!!!!!!!
2017-05-25
ИРГЭН:
ЭНЭ СОГТУУ ГАЛЗУУ ЖОЛООЧ НАРТ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ОЛГОЁ.ЭСВЭЛ ЦААЗААР АВЬЯА.ЭНЭ ГАМШИГ БИШ ҮҮ.ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ОЧЖЭЭ.ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ ЭХ ОРНЫ НИЙСЛЭЛ ХОРЖИЙЛОО БОЛЖЭЭ.ҮҮНИЙ ХОХИРОГЧ НЬ МЭДЭЭЖ НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДҮҮД
2017-05-25