Хүүхэд хулгайлсан гэх эмэгтэй СЭМҮТ-ийн өвчтөн байжээ

img

БНХАУ-ын иргэн бага насны гурван монгол охиныг хулгайлахыг завдаад баригдсан талаар мэдээ өчигдөр /2017.05.25/ цахим сүлжээгээр тархсан.

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр 15.40 цагт “БНХАУ-ын иргэн бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна” гэх мэдээлэл иржээ.

 

Иргэний мэдээллийн дагуу уг эмэгтэйг саатуулан шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг Монгол Улсад төрж өссөн үндсэн харьяалалгүй эмэгтэй дээрхи гурван хүүхдийг явганаар дагуулан явж байжээ.

 

Тус эмэгтэй “Тэди” худалдааны төвөөр хүүхдүүдийг дагуулан явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж, байцаалтын ажиллагааг явуулсан байна.

 

Хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэй нь 1984 онд Монгол улсад төрж, өссөн Лянхуа гэгч аж.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхээ:
Сэтгэцийн өвчтэй хүн wechat ажиллуулж, залилаж хүүхдийн зураг аваад явуулж байх уу.
2017-05-26
ZOCHIN:
Энэ бол зүгээр л азгүй, үйлдэл дээрээ баригдсан хүүхэлдэй. Энэний цаан их юм байна. Хамгаалах хүмүүс нь ч мундаг юм. Богинохон хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг гээд л асуудлыг аргалчихлаа. Цагдаа, тагнуулынхан анхааралдаа авах хэрэгтэй. Бас сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайн шалгах хэрэгтэй юм байна даа.
2017-05-26
naraa:
сэтгэцийн өвчтэй нь худлаа л байж таараа ш дээ. Сэтгэцийн өвчтэй хүн зураг аваад, хятадаар яриад, охидуудыг худалдахыг оролдох ухаан байдаг юмуу? Яагаад энийг сэтгэцийн өвчтэй гэж хамгаалаад байгаа юм бэ? баригдчихвал хэрэг хүлээхгүй гэж л байхгүй юу.
2017-05-26
Zochin:
Zailyylaach.gadaad hergiin yam iy hiideg ium boldoo.
2017-05-26
энхээ:
Ийм заваан юмнуудаа гаргалдаа
2017-05-26