Эдийн засгийг, банкны салбарыг ч эрүүлжүүлнэ

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эдийн засгийн сэргэлт иргэдэд хэдий хугацаанд мэдрэгдэх, томоохон төслүүдээ хэзээ хэрхэн хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх талд салбарын яамд ямар ажил хийх талаар тодруулсан юм. 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бизнест мэдрэгдсэн эдийн засгийн эерэг мэдрэлтийг ард иргэдийн амьдралд мэдрүүлэхэд ирэх жил зорьж байна” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж:

 

-Том төслүүд гэж оруулах хөрөнгө оруулалт, эдийн засагт өгөх өгөөжийг нь хэлж байгаа. “Оюутолгой”, Тавантолгойг томоохон төслүүд гэж байгаа. Төрийн өмчит компанийн зүгээс тодорхой шийдэл гаргаад ирвэл шийдвэрлээд явах бололцоотой.  Энэтхэгийн экспортын зээлийн хөрөнгөөр Сайншандад Газрын тос байгуулах үйлдвэрийг байгуулахаар тогтоол нь батлагдсан. 2017 оны дөрөвдүгээр улиралд ТЭЗҮ-ийг боловсруулж гаргаж ирэхээр тендэр зарлаад ажиллаж байна. Зүүн талаас татах турба, хоолойн ТЭЗҮ-ийг өмнө нь гаргасан байсан. Зээлийн хөрөнгөөр баригдана. Засгийн газраас төрийн өмчит компанийг байгуулсан. Оюутолгойн  гүний далд уурхайн үйлдвэр гэрээний дагуу явж байгаа. Тухайн гэрээ ашигтай юу,  үгүй юу. Монгол Улсад яаж ашигтай байдлаар хандах вэ гэдэг төслөө бид боловсруулсан.

 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Баяртулга:

 

-Адууны мах голлон экспортод гарч байгаа. Малын эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийг гаргаж ажиллах шаардлагатай байгаа. Сүүлийн үед Зөгийн балны экспорт нэмэгдсэн.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Банк, санхүүгийн салбар хүндэрч болзошгүй эрдслийг нарийвчлан шалгана. Тендэр зарлаад явж байна. Үүн дээр үндэслэн банкны салбарт эрсдлээ тогтоогоод бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Эдийн засгийг, банкны салбарыг ч эрүүлжүүлэх болно.

 

ЭХ-ны сайд Ц.Ганхүү:

 

-"ТЭЦ-III"-т хувийн хөрөнгө оруулалтаар хийх зүйл байхгүй. Засгийн газар зээлийн эргэн төлөлттэйгээр хийнэ. Эрчим хүчний салбарт төвийн эрчим хүчний системд оролцохоор с анал өгсөн ажлууд удаад байгаа нь үнэ тарифтай холбоотой. Уурын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн системд холбох ажил явагдаж байна. Энэ жил 60 орчим уурны зуухыг төвлөрсөн системд холбоно.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-Аялал жуулчлалын салбарт ямар ажил хийгдэх вэ?

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол:

 

-Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийнхний нуруун дээр байгаа. Энэ чиглэлээр төрөөс гадаад хамтын ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр Монгол-Орос-Хятад гэсэн аялал жуучлалын коридор байгуулж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-“Риотинто”-гийн өөртөө авсан 4 тэрбум ам.долларын зээлийг яагаад бид төлөөд байна вэ?

 

ЗГХЭГ-ын дарга  Ж.Мөнхбат:

 

-Засгийн газар “Риотинто”-гийн захирлуудыг дуудаж ярьсан. Цаашдаа энэ байдлаар явахад хүндрэлтэй байдал үүсэн гэдгээ хэлсэн. “Оюутолгой” компани санхүүгийн бүх асуудлаа ил тод байлгаж болох юм гэдгийг ярилцана.

 

УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг хянаж байна уу. Манайх шиг 21 аймагт очиж чадахгүйгээр сошиал, твиттерээр төрийн тэргүүнээ сонгодог улс өөр байна уу?

 

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн дагуу дүгнэлт гаргасан. 2030 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх цогц бодлого, зардал үнэн бодитой байх, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай нийцэж байна уу гэдгийг хянаад СЕХ-нд хүргүүлсэн. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ