Өр ”үйлдвэрлэдэг” 34 хувийг яах вэ?

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Өр үйлдвэрлэдэг 34 хувийг яах вэ? Ашгийг нь бид хүртээд байхгүй. Малын тоо өсөөд байх юм. Ус, бэлчээрийг яах вэ? Их дээд сургууль төгссөн хүмүүс ТМС-д орох уу. Банкууд зээл өгч байна уу.  Ирэх онд Улаанбаатар хотын бүх өрхийг цахилгаантай болгоно гээд байх юм. Гэхдээ энэ үндсэн чиглэлд алга. 10.8 их наядын алдагдалтай байгаа улсын үйлдвэрийн газрыг яах вэ?

 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга:

 

-Малын тоо нэмэгдэж, мал давжаарч, бүтээгдэхүүний чанар муудаж байгаатай санал нэгдэж байна. Өнөөдөр Төрийн ордонд 800 малчдын зөвлөгөөн хийж, энэ асуудлыг хэлэлцэж байна. 2017 оныг Малын үйлдэр угсааг сайжруулах жил болгон зарласан. Малын тоо толгойг бууруулаад бэлчээрийн даацыг сайжруулвал 90 хувь нь хэвэндээ орно гэсэн судалгаа байгаа. Улсын мянгат малчныг малын чанарт нь анхаар тодруулахаар болсон.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Оюутолгойн гэрээн дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед Дубайн гэрээ байгуулсан. Энэ нь Монгол Улсад хүртэх ашиг тусын цаг хугацааг хойшлуулсан асуудал байгаа. 34 хувийг өр өгөөж багатай байна гэж заръя гэж хэлэхэд хэцүү. УИХ-ын шийдэх асуудал. Дубайн гэрээгээр нэмэлт өөрчлөлт орсон нь бидний авах үр өгөөжийн цаг хугацааг хойшлуулсан.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Арилжааны банкуудад зээл олголт хэвийн байгаа. Цалин, тэтгэвэр барьцаалсан зээл хурдтай явж байгаа. Монголбанкнаас сар бүр ипотекийн зээлийн төсвийг банкуудад өгч байгаа. Иргэд аж ахуй нэгж валютаар зээл авах явдал ихсэж байна. Валютын ханш цаашдаа ч буурууах байх. Валютаар орж ирэх орлого байхгүй бол зээл авахад болгоомжтой хандах хэрэгтэй.

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

 

-Их, дээд сургуулиуд 160 хүрч байсан цаг бий. Өнөөдөр 90 гаруй байгаа. Элсэлт нь цөөрч, үйл ажиллагаа нь доголдсон сургуулиуд бий. Их, дээд сургуулиудад тавигдах шаардлага цаашид улам нарийсна. Тиймээс зарим нь үүд хаалга барьж, зарим нь нэгдэх асуудал байгаа. Судалгаанд суурилсан их дээд сургуулиуд байгуулах зэрэг олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

ЭХ-ний сайд Ц.Ганхүү:

 

-Улаанбаатар хотын хэмжээнд 8200 орчим цахилгаангүй айл өрх  байна гэсэн тооцоо өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан. 1600 орчим айл өрхийг цахилгаанаар хангасан. Энэ жил 6000 орчим айл өрхийг цахилгаанаар холбоно. Жилд 4000 айл өрх шилжин ирдэг. Тиймээс  жил бүр тооцоо судалгаа гарган төсөвлөөд явах боломжтой.

 

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор:

 

-2017 онд хийх объектуудын хувьчлах төслийг Засгийн газарт өргөн  барьсан. Яамдын санал авсан. 2017-2020 оны хөтөлбөрийг УИХ шийднэ. Бид цаашдаа 20 орчим компанийг бүрэн хувьчлахаар тусгасан.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Хөгжил ярихаар ажил эрхлэлт, иргэдийн амьдралыг дээшлүүлэх чухал. Энэ төслийг их том зүйл ярьсан байдаг. Энэ төсөл 2018 оны мөнгөний бодлоготой хэр уялдаж байна вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Монгол банк ихээхэн ач холбогдол өгч байгаа. 2018 оны Мөнгөний бодлогын баримт бичгээ боловсруулах ажил эхлээд байгаа. Засгийн газраас өргөн барьсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх баримт бичигтэй зарим тоо зөрүүтэй байгаа. Засгийн газар инфляцийг 6.4 хувь гэсэн. Монголбанк ерөнхийдөө инфляцийг 8 хувьд төсөөлж байгаа. Намрын чуулганаар дахин нягтлан оруулж ирнэ. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөөлөл, зорилтот үзүүлэлт хоёр өөр гарах байх. Ханшийн тухайд Монголбанк валют худалдан аваад байгаа зүйл байхгүй. 139 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал орж ирсэн. Бид аваагүй. Энэ байдлаар явбал цаашдаа төгрөгийн ханш чангарна. Зээлийн хүүг захиргааны аргаа бууруулах нь төвөгтэй юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
34 ..ggeree hiicen lyivarchdaacaa ehleed acyy daa..enhtuvshin gyai...
2017-05-26
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-05-26