Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.
Тодруулбал тус аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар асфальтан замд T.Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 60 настай Н-н амь нас хохирсон байна. Мөн автомашинд зорчиж явсан 4 хүн гэмтсэн осол гарчээ.
Хэргийг тус аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |