Монголбанкнаас тайлбар хийв

img

Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өгч байна.

2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компанитай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.

Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая  төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая  ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.   

Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

МОНГОЛБАНК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
мОНГОЛБАНК АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА. хЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ БАЙНА. шүүгчийн захирамж гарсан төдий дор ийм төрлийн гүйлгээг уулгамч юм шиг хийдэггүй юм. 3 шатны шүүх гэж байна. Арбитрын шүүх гэж байна. Сангаас хаасан гээд бүгдийг мартаж болохгүй. САн бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой зардлаасаа байгуулдаг. Тухайн банкны зардал гэсэн. Тэхээр хэн нэгэн дургүйгээ хүрэхээр сангаас хаалгачаад хуулийн дагуу шйидвэрлэгдлээ гэж ойлгож болохгүй. Энэ бол Гарамжавын Монголбанкинд учруулсан хохирол. Тэгвэл бусад компаниуд барьцах хэрэгтэй.
2017-06-03
Зочин:
Монполимет компани 882.7 сая төг, 3.9 сая ам.дол, Эрдэс холдинг компани 36.8 сая төг, 7.2 сая ам.долХайлааст компани 87.9 сая төг,1.78 сая ам.долМонгол газар компани 513.6 сая төг,5.06 сая ам.дол-ын өр төлбөр энэ байгаа компаниуд чинь одоо ЗГ-т байгаа нөхдүүд байнашдээ.Татварс жинхэнэ бултагчид УИХ,ЗГ-т шургалж компаниа сугалж үлдээх иймл арга зальд мэргэшээд байнауудаа.Монголд хуулиа дээдлэх ёс алдагдаж элгээр нь хэвтүүлэх бодлогол явагдаад байна уу.Урд зүгээс ажил хийхээр аялалын визтэй орж ирж буй хятадын тоо үндэсний аюулгүй байдлын улаан гэрлийн хэмжээнд хүрээд байгааг ойлгох МУ-ын ерөнхийлөгч,УИХ-ийн дарга,МУ-ын ерөнхий сайд байна уу???Тэд унтаагүй байгаа ажлаа хийгээчээ.МУ-ын Ард иргэд харж хүлээж байнашүү.
2017-05-31

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-30
Зочин:
Авлагыг нь идсэн уусан болгож муухай харагдуулах ажиллагаа МАН явуулаад байх юм ямар санаа байнаа сонин юм эсвэл тэгээд нуун дарагдуулж өөрсдөө завших гэж байгаа юм байлгүй
2017-05-30